Өөрт болон өрөөлд тусламж хэрэгтэй болсны шинж| Сэтгэлзүйн тусламж авах холбоосууд

Suicide.png

Credit: Westend61/Getty Images

Амиа хорлосон хүний ар гэр, найз нөхөд хамгийн гүн харамсал дунд үлддэг. Хэдхэн долоо хоногийн өмнө эсвэл хэдэн сарын өмнө бид түүний төлөө анхаарал тавьж, анзаарч ярилцсан бол ийм зүйл болохгүй ч байж болох байсан гэж... Тэгвэл бид тухайн хүнд тусламж хэрэгтэй болсныг хэрхэн тодорхойлох вэ?


Нэг жилийн хугацаанд гарч байгаа нийт амиа хорлолтын 21 орчим хувийг хэл, соёлын ялгаатай иргэд /CALD/ эзэлж байна. Энэ нь 700 ба түүнээс дээш хүн гэсэн үг юм гэж Австралийн Сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг (MFHA)-ийн Гүйцэтгэх захирал Vasan Srinivasan ярьлаа.

Өөрийгөө гэмтээх, амиа хорлож болзошгүй сэтгэлзүйн асуудалтай байдаагийн шинж тэмдгүүдийн жишээ:
  • Бусдаас харилцаагаа таслах
  • Нойр солигдох
  • Төвлөрч чадахгүй байх
  • Үхэл эсвэл өөрийгөө гэмтээх тухай бодох/ярих
  • Найдваргүй, үнэ цэнэгүй, арчаагүй байдалд орсон тухайгаа илэрхийлэх
Хэн нэгэн хүн өөрийгөө гэмтээх гэж оролдсон эсвэл энэ тухай бодлоо илэрхийлвэл тэдэндтэй хамт сууж ярилцах цаг болжээ гэсэн дохио. Ярилцаад тэднийг ажиглаарай гэж Доктор Brook хэлж байна. Амиа хорлох талаар бодож байгаа эсэхийг шууд бөгөөд хоёрдмол утгагүйгээр асуу.
Асуух нь зөв, асуух нь чухал.
Dr Anna Brook, Lifeline Research сангийн үндэсний менежер
Амиа хорлох тухай ярих нь энэ талаарх бодол төрүүлдэг гэсэн нийтлэг буруу ойлголтууд байдаг гэж тэрээр ярьлаа.

Сэтгэлзүйн тусламж авч болох эх сурвалжууд:

  • Хэрвээ танд болон таны ойр дотны хэн нэгэнд яаралтай тусламж хэрэгтэй бол 000 -д залгаарай.
  • Lifeline 13 11 14
  • Beyond Blue 1300 22 4636
  • Mental Health Foundation Australia 1300 643 287
  • Олон хэлээр үйлчилдэг Чатбот: multilingual chatbot

Та өөрийн амьдардаг муж, нутаг дэвсгэрийн зохих байгууллагад хандаж болно:


Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service