BUDGET 2023| Шинэ төсвөөс онцлох нь

ALCbudget2023  JIM CHALMERS BUDGET REAX

Treasurer Jim Chalmers during television interviews after the Budget was delivered last night at Parliament House in Canberra, Wednesday, May 10, 2023. Source: AAP / MICK TSIKAS/AAPIMAGE

Төвсийн онцлох тоонууд


Эрүүл мэндийн салбарт

Энэ удаагийн төсвийн анхаарлын төвд эрүүл мэндийн салбар байлаа хэмээн Засгийн газар мэдэгдсэн.

Таван жилийн хугацаанд 3.5 тэрбум долларын санхүүжилтийн хүрээнд 16-аас доош насны хүүхдүүд болон concession карт эзэмшигчдэд зориулсан GP-ийн эмчийн үзлэгт bulk billing үзүүлэх боломжийг гурав дахин нэмэгдүүлнэ.

Биечлэн уулзах болон утсаар ярьж үйлчилгээ авах зэрэгт ашиглах бөгөөд 11 сая гаруй хүнд ямар нэгэн зардалгүйгээр ерөнхий эмч авах боломжтой болно.

BUDGET 2023 Орон сууц

Анх удаа орон сууц худалдан авагчдад зориулсан хөнгөлөлтөд байнгын оршин суугчид болон сүүлийн 10 жилийн хугацаанд орон сууц аваагүй хүмүүсийг илүү ихээр хамруулах болно.

Засгийн газраас орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шинэ хөшүүрэг санал болгож байна. 50 ба түүнээс дээш сууц, байшингаас бүрдсэн барилгыг барих-түрээслүүлэх төслийн татварын буцаан олголтыг нэмэгдүүлнэ.

Энэ арга хэмжээ нь арван жилийн хугацаанд 150,000 түрээсийн байрыг нэмэх алсын хараатэй ажил юм байна.

Засгийн газар мөн муж, нутаг дэвсгэрт орон гэргүй хүмүүст хүргэх санхүүжилтэд 67.5 сая доллар нэмж хуваарилж байна.

BUDGET 2023 ВИЗ  

Австралийн виз мэдүүлэх нь илүү үнэтэй болох гэж байна.

Засгийн газар виз мэдүүлгийн хураамжийг 2023 оны долдугаар сарын 1-нээс нэмэгдүүлнэ.

A table showing visa prices
Source: SBS
Аяллын 600 визний хураамж 40 доллараар нэмэгдэж, 150 доллараас 190 доллар болж, оюутны 500 визний хураамж 65 доллараар нэмэгдэж, 650 доллараас 715 доллар болно.

Мөн амрангаа ажиллах визийг 510 доллараас 640 доллар болгон 130 доллараар өсгөнө.

Зөвхөн Pacific Engagement Visa болон Pacific Australia Labor Mobility ангилалын визний хураамж нэмэгдээгүй үлджээ.

Визний төлбөрийг нэмэгдүүлснээр Засгийн газарт таван жилийн хугацаанд 665 сая долларыг визний шалгах хугацааг хурдасгахад зарцуулахаар төлөвлөж байна.

BUDGET 2023 Уур амьсгалын өөрчлөлт

Мөн төсөвт уур амьсгалын өөрчлөлтийн талаар авах арга хэмжээг тусгасан.

Сангийн сайд Jim Chalmers Австрали улс дэлхийн цэвэр эрчим хүч рүү шилжих шилжилтийн нэг хэсэг байхыг эрмэлзэж байгаа бөгөөд дахин 4 тэрбум долларын сэргээгдэх эрчим хүчний санаачлага гаргахаар төлөвлөж байна гэлээ.

Үүний 2 тэрбум доллар нь Австралийн hydrogen industry хөгжүүлэхэд зориулагдана.

Мөн засгийн газар нүүрстөрөгчийг цэвэрлэхэд туслах зорилгоор 4 жилийн хугацаанд 83.2 сая долларын өртөгтэй National Net Zero Authority байгуулах юм.

BUDGET 2023 Боловсрол

Таван жилийн хугацаатай National Skills Agreement-д зориулж 3.7 тэрбум доллар нэмж 300,000 төлбөргүй TAFE орон тоог нэмэгдүүлэхээр 2023-2024 оны төсөвт тусгажээ.

Нэмэлт 54.3 сая доллар нь сургалтын чанарыг сайжруулах, эмэгтэйчүүд, Уугуул үндэстний хүмүүс, Хэл, соёлын ялгаатай иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст суралцахад нь илүү зорилтот дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

BUDGET 2023 COVID

COVID-19 нь Холбооны засгийн газрын эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл хэвээр байна.

Ковид-19-ийн вакцины стратегийг өргөжүүлж, вирусын эмчилгээг хийхэд таван жилийн хугацаанд нэмэлт санхүүжилт олгох ажээ. Эмийн сан, эрүүл мэндийн анхан шатны сүлжээ зэрэг вакцины удирдлага, үйлчилгээ үзүүлэгчдийн хүртээмжийг хангах зорилгоор 750 сая доллар ((2022-23 оны хоёр жилийн хугацаанд 757.4 сая доллар)) санхүүжүүлэх юм байна.

P-C-R шилжилгээний зардлын 50 хувийг муж, нутаг дэвсгэрт олгох бөгөөд үүнд 285.5 сая доллар төсөвлөжээ.

Засгийн газраас COVID-19-ийн эсрэг авах арга хэмжээг өндөр настны асарамжийн үргэлжлүүлэхийн тулд хоёр жилийн хугацаанд 591.3 сая долларын нэмэлт санхүүжилт тусгалаа.


BUDGET 2023 Эмэгтэйчүүдийн аюулгүй байдал

Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын санаачилгад дөрвөн жилийн хугацаанд 326.7 сая доллар, жил бүр 19.4 сая зарцуулна. Үүнд 159 сая доллар гэр бүл, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний түншлэлийн хэлэлцээрийг муж, нутаг дэвсгэрийн засгийн газартай сунгах юм. Түүнчлэн хүчирхийллээс сэргийлэх болон хүчирхийлэлд өртсөн түр оршин суух визтэй хүмүүсийн визний хугацааг 2025 оны 1-р сар хүртэл сунгах 38.2 сая доллар багтсан болно.

Хүчирхийллээс зугтаж буй эмэгтэйчүүд, хүүхдүүдийн олон улсын хүүхэд хулгайлах гэмт хэрэгийн эсрэг арга хэмжээг сайжруулахад 18.4 сая долларыг дөрвөн жилийн хугацаанд, жил бүр таван сая доллар зарцуулна.

Мөн мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу залуучуудад зориулсан сошиал медиа эх сурвалжийг хөгжүүлэх, түгээх, олон нийтийн оролцоотойгоор бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх туршилтын хөтөлбөрүүдийг дэмжихэд зориулж дөрвөн жилийн хугацаанд 12.1 сая зарцуулна.

Мөн дөрвөн жилийн хугацаанд 10 сая долларыг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх заалтыг өргөжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн виз эзэмшигчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Абориген болон Торресийн хоолойн арлын эмэгтэйчvvдэд таван жилийн хугацаанд 194 сая доллар, 2027-28 онд 4.0 сая долларыг Эмэгтэйчүүд, хvvхдийн эсрэг хvчирхийллийг таслан зогсоох vндэсний тєлєвлєгєєний дагуу тусгайлан хэрэгжvvлэх арга хэмжээний тєлєвлєгєєг дэмжих зорилгоор олгохоор болжээ.

Мөн Засгийн газраас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хуулийн үйлчилгээ үзүүлэгчдийг гэр бүл, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод хууль ёсны болон эрх зүйн бус дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр жилийн хугацаанд 68.6 сая доллар олгоно.


BUDGET 2023 Жижиг бизнес эрхлэгчид

Жижиг бизнес эрхлэгчид 2023-24 оны татварын хөнгөлөлт эдлэх болно. Тэд орлогын жилийн хугацаанд цалингийн G-D-P тохируулгын хүчин зүйл ((PAYG)) болон G-S-T төлбөрийн хэмжээг 12-оос 6 хувь болгон бууруулна гэж зарласнаар жижиг бизнесүүд.

Жижиг, дунд бизнес эрхлэгчид эрчим хүчний төлбөрөө хэмнэж, үл хөдлөх хөрөнгөө цахилгаанаар хангах дэмжлэг эдэлнэ.

BUDGET 2023 Цагаачлал

Засгийн газар цагаачлалын тогтолцоог бэхжүүлэхэд зориулж санхүүжилтийг хуваарилсан бөгөөд энэ нь улс орны чухал ур чадварын хомсдолыг бууруулж, илүү бүтээмжтэй ажиллах хүчийг бий болгоно гэж мэдэгдэж байна.

Холбооны Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд 125.8 сая доллар зарцуулах бөгөөд үүнд хоёр жилийн хугацаанд 75.8 сая доллар багтсан тул визний шийдвэрлэлтийг илүү хурдан гаргах болно.

Мөн 2022-23 оны 10-р сарын төсөвт тусгагдсан арга хэмжээн дээр үндэслэсэн ((Ажлын байр, ур чадварын дээд хэмжээний уулзалтын үр дүн) нэмэлт хэрэгжилт, хууль тогтоомжийг дагаж мөрдөхөд зориулж дөрвөн жилийн хугацаанд 50 сая доллар [[болон жил бүр 15.3 сая доллар]] хуваарилдаг.

Цагаачлалын үнэлгээний газар мөн дараагийн санхүүгийн жилд 4 сая долларын санхүүжилт авах бөгөөд холбооны захиргааны хяналтын шинэ байгууллага байгуулагдах хүртэл амжилтгүй хамгаалалтын визний өргөдлийг хурдан хянан үзэх боломжтой.
BUDGET 2023 Суурьших

2023 оны төсвөөс зарим байгууллагад залуу дүрвэгсэд болон цагаачдын хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санхүүжилт олгосон. Засгийн газар ирэх санхүүгийн жилд Youth Transition Support үйлчилгээг 12 сараар сунгахын тулд 9.1 сая доллар олгоно.

Мөн "Settlement Engagement and Transition Support Program, National Community Hubs Program болон Youth Transition Support үйлчилгээний хүрээнд хамрагдах хүрээг дахин таван жилээр сунгалаа. Эдгээр хөтөлбөрүүд нь Австралид 5-аас дээш жил оршин суусан ч бүрэн суурьшиж чадаагүй асуудалтай байгаа дүрвэгсэд болон цагаачдад байнгын дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

BUDGET 2023 Хэвлэл мэдээлэл

Australian Associated Press агентлагт 5 сая доллар [[хоёр жилийн хугацаанд]], хэл соёлын хувьд өөр нийгэмийн бүлгүүдэд хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд мөн хугацаанд 2.5 сая долларыг багтаасан 9.1 сая долларыг гурван жилийн хугацаанд олгох юм.

1.6 сая долларыг олон нийтийн сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн олон талт байдлыг дэмжих зорилгоор the News Media Assistance Program-т зориулна.

BUDGET 2023 SBS ABC

Австралийн үндэсний хэвлэлийн байгууллагууд энэ төсвөөс дэмжлэг авч байна.

ABC /Australian Broadcasting Corporation/ 6.0 тэрбум доллар авах бол SBS /Special Broadcasting Service/ таван жилийн хугацаанд 1.8 тэрбум доллар авна.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service