"Амар байна уу" бүжгийн өдөрлөгийн зохион байгуулагч О.Ариунсанаатай ярилцлаа.Sydney Town Hall-ийн талбайд болсон үндэсний бүжгийн өдөрлөгөөр нэгэндээ хайртай байхыг Монголчууддаа уриалжээ.
Published
Updated
By Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS
Skip to podcast episode contentShare this with family and friends
Sydney Town Hall-ийн талбайд болсон үндэсний бүжгийн өдөрлөгөөр нэгэндээ хайртай байхыг Монголчууддаа уриалжээ.
"Хамгийн гол нь ХАЛУУН СЭТГЭЛТ МОНГОЛ ХҮН-ий сайн талыг нь илүү мэдрэхийг, бусдадаа сануулахыг хүссэн юм. Тэгэхгүй бол “ХҮНИЙ МӨС ДУУССАН ЮМ ШИГ, ХҮНИЙ НУТГИЙН СОЁЛД УУССАН ЮМ ШИГ” сэтгэлд хөндүүрлэсэн мэдрэмжүүд гунигтай…" хэмээн бүжгийн өдөрлөг бичлэгийн тайлбартаа О.Ариунсанаа бичжээ.
Монгол хэмнэлээ мэдрээд, туйлдаж ядарсан сэтгэл тээж яваа нэгэн нь сэтгэлээ сэргээж, сэтгэлийн цэнгэл эдлээсэй, өв соёлоо гайхуулан огшоосой, гоё дурсамжийг бүтээгээсэй, үндэсний онцлогоо багахан ч гэсэн таниулъя гэсэн хүслээр энэхүү арга хэмжээг зохиосон тухайгаа өөрийн Facebook-тээ бичжээ.