Австралийн Цагаачлалын Үндэсний Их хурал Тасмани мужийн Хобарт хотод болж, Цагаачлалын сайд Холбооны засгийн газрын байр суурийг танилцуулжээ. Энэ хуралд оролцоод ирсэн цагаачлалын албан ёсны эрхтэй хуульч Б.Оюунчимэгт Монголчуудад дуулгах хэд хэдэн сайн мэдээ байгааг танд дамжуулж байна.
Австралийн ажиллах хүчний хомсдол дахиад хоёр жил орчим үргэлжлэх төлөвтэй байна. Энэ үеийг давахын тулд гадны ур чадвартай ажилчдад найр тавин, урт хугацаагаар амьдрах эрх олгох бодлогыг Хөдөлмөрийн намын байгуулсан Холбооны Засгийн газар барьж байна. Ойрын үед виз цагаачлалтай холбоотой ямар шийдвэр гарсан тухай бид ярилцлаа.
Австралид виз, цагаачлалын албан ёсны эрхтэй хоёр монгол хүн байдагийн нэг нь манай зочин Б.Оюунчимэг юм.








