АССС буюу Австралийн өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө хорооноос гаргасан статистик мэдээллээр өнгөрсөн онд цахим луйврын тоо огцом нэмэгдэж, хохирлын хэмжээ нь 66 сая австрали долларт хүрсэн байна. Олон цагаар цахим орчинд идэвхтэй байх нь үүнд нөлөөлж буйн зэрэгцээ энэ талаарх мэдлэг ойлголт хомс байгаа нь луйварчдын өгөөш болоход хүргэдэг аж.
Үндэстэн угсаа, хэлний язгуурыг үл харгалзан тохиолдож буй хамгийн түгээмэл луйвар бол уангири буюу Японоор нэг дуудуулаад тасал гэсэн утга илэрхийлэх нэртэй залилан гэнэ. Гадаадаас хуурамч дуудлага хийдэг энэ луйврын үеэр хүмүүс өндөр төлбөрөөр гадаад руу дуудлага хийх замаар хохирогч болдог байна.