Ажил эрхэлдэг эцэг эхчүүд, Австралид ирэх хүсэлтэй хүмүүс, ахмад настан, оюутан, нутгийн уугуул иргэд, байгаль орчин, батлан хамгаалахын салбарынханд энэ төсөв өгөөмөр ханджээ. Харин улс дамнасан том корпорациуд, татвараас зугтах, өндөр буцаалт авах гэсэн баширч аргатнуудыг төсвийн бодлогоороо онилжээ.


Австрали улсын Засгийн газар ажиллах хүчний хомсдолыг бууруулах, эдийн засгаа сэргээхээр чармайж байна. Ингээд гадны мэргэжилтэй ажиллах хүчний квотыг 2022/2023 санхүүгийн жилд дараах байдлаар нэмэхээр болжээ:
Ажлын спонсорын (186, 187) - 35,000
Бие даасан ур чадвартай мэргэжилтний (189) - 32,100
Алслагдмал нутгийн (491, 494) - 34,000
Муж, нутаг дэвсгэрээс нэр дэвшигчийн (190) - 31,000
Бизнесийн санаачилга, хөрөнгө оруулалтын (188, 888) - 5,000
Гоц авъяастны (858) - 5,000
Онцгой авъяастны (858) - 300






