Австралид Working Holiday визээр ирсэн анхны Монгол хүнтэй ярилцлаа

299001639_1698819893828988_675011554898282959_n.jpg

Working Holiday визээр ирсэн анхны Монголчуудын нэг Л.Төрбат

Энэ визээр хоёр Монгол залуу ирсний нэг нь Л.Төрбат юм.


Тэднийг Австралид буухад нь Queensland муж дахь Монголчуудын холбооны тэргүүн Б.Оюунцэцэг монгол улсынхаа далбааг барин угтаж авчээ.

293450617_5244392225609440_919764731829674301_n.jpg
Credit: Queensland муж дахь Монголчуудын холбоо
Австрали улс 1991 оноос хойш 70 гаруй орны 30000 гаруй залууст Working Holiday виз олгож, сурч, ажиллаж, амьдрах боломж олгожээ. Монгол Улс энэ хөтөлбөрт шинээр орсон 47 дахь орон болж байна. Ажиллангаа амрах визээр ирж буй хүмүүс орон нутгийн бизнесүүдэд тулгарсан ажиллах хүчний хомсдлоос гарахад гол түлхэц болох юм. Тэд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, зочлох үйлчилгээний салбарт ажиллах бөгөөд хажуугаар нь сурах, аялах боломжтой. Уг хөтөлбөрийн дагуу Австралийн “Work and Holiday 462” визэнд мэдүүлэхээр монголын 204 иргэн Гадаад харилцааны яамны Консулын газраас “Засгийн газрын баталгаат захидал”-аа авсан хэмээн Монгол улсаас Австрали улсад суугаа элчин сайдны яамны цахим хуудсанд мэдээллэжээ.

Л.Төрбат: Австралид амьтантай харьцах, адууг сургах нь Монголынхоос их өөр байдаг юм байна.
Австралид ирээд удаагүй байгаа шинэхэн Монголчууд ес хоногийн сургалтад хамрагдаж, Австралийн соёл, ажлын байрны хууль дүрэмтэй танилцлаа. Тэднийг QLD мужид адууны аж ахуйд дадлага хийж байх үед нь SBS Mongolian ярилцлага авсан юм.

Эхний ээлжинд ирсэн 100 залуус визний нөхцлөө зөрчилгүй, Австралийн хууль дүрмийн дагуу ажиллаж амьдарвал ирэх жилүүдэд Монголчудад олгох квотыг нэмж болох тухайд бид Элчин сайд Д.Даваасүрэн өмнө нь бидэнд өгсөн ярилцлагаа дурдаж байсан.
Элчин сайдын Working Holiday визний тухай ярилцлагыг эндээс сонсоорой.

Элчин сайд Д.Даваасүрэн: Эхний ээлжинд ирэх 100 залуус дараагийн олон залуустаа боломжийг нээнэ


Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service
Австралид Working Holiday визээр ирсэн анхны Монгол хүнтэй ярилцлаа | SBS Mongolian