Мабогоос өнөөгийн Австрали хүртэл: Газар эзэмших уугуул эрхийн төгсөөгүй түүх

Australia - Bungle Bungles - Eco Tourism

Tamba Banks of the Jaru tribe, whose family once lived in the Bungle Bungles, [known to her people as Billingjal], is one of the traditional owners of the Purnululu national park. Credit: Barry Lewis/Corbis via Getty Images

Австрали улс Анхны үндэстнүүдийнхээ баялаг, олон янз соёлоороо дэлхийд танигдсан орон. Гэхдээ газар эзэмших уугуул эрх, газар нутгийн эрхийн талаар ярихад жинхэнэ утга учир нь ойлгомжгүй санагдаж болох юм. Энэ дугаарт Австралийн “native title” буюу газар эзэмших уугуул эрх гэж юу болох, энэхүү ойлголт Мабогийн хэргээс хэрхэн үүссэн, Native Title Act ямар үүрэгтэй, яагаад бүх Австраличуудад чухал болохыг тайлбарлах болно.


Гол агуулга:
  • Газрын уугуул эрх гэдэг нь Абориген болон Торресын хоолойн арлуудын уугуул ард түмэн уламжлалт хууль, заншил дээрээ тулгуурлан газар, ус нутгаасаа салшгүй холбоотой хэвээр гэдгийг хуулиар хүлээн зөвшөөрч буй явдал юм.
  • Энэ эрх нь нь уугуул ард түмэнд өөрсдийн соёлоо хамгаалах боломж олгодог.
  • Ихэнх хүмүүс, ялангуяа хотод, өөрийн өмчийн байранд байдаг хүмүүсийн хувьд газрын уугуул эрх төдий л нөлөөтэй биш. Гэхдээ үүнийг ойлгох нь энэ талаархи яриа хэлэлцүүлэгт оролцоход тус болдог.
АНХААРУУЛГА: Энэхүү нэвтрүүлэгт өөд болсон хүмүүсийн зураг, нэрс багтсан болно.
Газрын уугуул эрх (Native title), газрын эрх (land rights), гэрээ (treaty) гэдэг нь Абориген болон Торрес Стрейт арлуудын ард түмний соёлыг бэхжүүлэх, өвөг дээдсийн газар нутгатайгаа холбогдох гурван өөр арга юм. Та газрын эрхийн хууль болон гэрээний талаар өмнөх дугааруудаас дэлгэрэнгүй үзэх боломжтой.

Энэ дугаарт Газрын уугуул эрх буюу native title гэж юу болох, түүний түүх, газрын эрхийн хуулиас юугаараа ялгаатай, өнөөдөр ямар утга учиртай талаар төвлөрөн өгүүлнэ.

Газрын уугуул эрх хаанаас үүсэлтэй вэ?

200 гаруй жилийн турш Австралийг terra nullius буюу “эзэнгүй газар” хэмээн зарласан нь европ суурьшлын өмнө энд амьдарч байсан Абориген болон Торрес Стрейт арлуудын ард түмнийг үгүйсгэж байсан хэрэг гэж үздэг.

Гэтэл нэгэн түүхэн хэргээр энэ зүйл өөрчлөгдсөн юм. Энэ бол Мабогийн хэрэг.

1982 онд Эдди Мабогийн удирдлага дор Мерриам ард түмэн Мюррей арлуудын уламжлалт өмчлөлийг хүлээн зөвшөөрүүлэхээр, Австралийн хамгийн хойд хэсэгт, Күинсландаас дээгүүр байрлах жижиг арлуудад, хууль зүйн нэхэмжлэл гаргасан.

Энэ хэрэг удаан үргэлжилж, даруй арван жил шахам болсон. Дараа нь 1992 онд Австралийн Дээд Шүүх түүхэн шийдвэр гарган, Мерриам хүмүүс газар нутгийн уугуул газартай болох эрхтэйг хүлээн зөвшөөрсөн. Энэ шийдвэр нь өмнөх terra nullius гэх удаан үргэлжилсэн хуулийн худлыг үгүйсгэсэн түүхэн үйл явдал байв.
Энэ шийдвэрийн дараа Холбооны Парламент 1993 онд the Native Title Act /Уугуул Газрын Эрхийн тухай хуулийг батлажээ.

1993 оны 11 сарын 15-нд тухайн үеийн Ерөнхий сайд Пол Китинг Мабогийн шийдвэрт Австралийн Засгийн газрын хариуг тайлбарлан улс даяар мэдэгдэл хийв.

"Шүүхийн шийдвэр маргаангүй зөв байсан. Энэ нь худлыг няцааж, үнэнг хүлээн зөвшөөрсөн. Худал нь terra nullius — Австрали хэнд ч харьяалагддаггүй газар байсан гэх хийсвэр ойлголт. Үнэн нь уугуул газрын эрх — газар нэгэн цагт Абортжин болон Торресийн хоолойн арлынханд харьяалагдаж байсан бөгөөд зарим газар 200 жилийн европын суурьшлын дараа ч хууль ёсны эрх нь үлдсэн байв."

Ямар утга учиртай вэ?

Уугуул газрын эрх гэдэг нь зарим уугуул ард түмэн уламжлалт хууль, заншилдаа тулгуурлан газар, усандаа эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч буй хэрэг. Эдгээр эрхийг засгийн газраас олгогддоггүй, хэлэлцээрээр бий болдоггүй. Харин Австралийн шүүхээр хүлээн зөвшөөрөгддөг.

Уугуул газрын эрхийг ихэвчлэн “эрхийн багц” гэж нэрлэдэг. Учир нь энэ нь ганц бус олон төрлийн эрхийн нийлбэр юм. Үүнд газар уснаас ан гөрөө хийх, загасчлах, ёслол үйлдэх, соёлын чухал газрыг хамгаалах зэрэг эрх орно.
Энэ нь хувийн өмчлөлийн бус, урт удаан хугацаанд хадгалагдсан соёлын ба сүнслэг уламжлалаас улбаалсан хамтын эрхийг хүлээн зөвшөөрдөг.

Гэхдээ уугуул газрын эрх нь мал аж ахуй, уул уурхай, орон нутгийн захиргааны үйл ажиллагаа зэрэг бусад газрын хэрэглээг орлохгүй. Олон газарт эдгээр нь зэрэгцэн оршдог. Энэ нь уугуул ард түмэн фермерүүд, уурхайчид, зөвлөлүүдтэй газар нутгийг хуваалцдаг гэсэн үг.

Абориген болон Торрес Стрейт арлуудын ард түмний нийгэмд газрын уугуул эрх нь газар нутгаас илүү мөн чанар, соёл, харьяаллын тухай ойлголт байдаг.

Yawuru удирдагч, Академич, Профессор Peter Yu ингэж тайлбарлав.

“Газрын уугуул эрх гэдэг нь таны нийгэм болон харилцааг зохицуулдаг үндсэн зарчмуудыг өөрөөр харах боломжийг олгодог. Энэ нь хэл, дуу хуур, соёлын мэдлэгийг сурах, дахин сурах шинэ боломжийг бий болгож, гэр бүл, овгийн бүлгүүддээ залгамж холбоо бий болгох ажлыг үргэлжлүүлэхэд тусалдаг.”

GettyImages-830426724.jpg
Australian Prime Minister Paul Keating (1993).

Яагаад нарийн төвөгтэй байдаг вэ?

Гэвч энэ эрхийг хүлээн зөвшөөрүүлэх нь энгийн зүйл биш.

Газрын уугуул эрхийг тогтоохын тулд тухайн коммунити аман түүх, домог, баримтуудаар дамжуулан тухайн газар нутагтайгаа үл тасрах холбоотой гэдгээ нотлох ёстой.

Хууль зүйн үйл явц нь төвөгтэй, уламжлалт хууль болон ёс заншил нь барууны хууль зүйн тогтолцоонд төгс нийцдэггүй.
Газрын уугуул эрх болон өвийн хуулиар мэргэшсэн хуульч Gwynette Govardhan яагаад бэрхшээлүүд тулгардаг тухай ийнхүү тайлбарлав.

“Бид уламжлалт соёлыг хууль зүйн тогтолцоонд тааруулах гэж оролдож байна. Гэвч уг тогтолцоо нь үүнд зориулагдаагүй учраас хүндрэлүүд гардаг.”
Gwynette Govardhan.png
Yinhawangka Law Men Marlon Cooke (left) and David Cox ('Barndu') (right) with Gwynette Govardhan on Yinhawangka Country during a field trip to collect evidence (stories and land markings) of cultural heritage.

Австралийн хэдэн хувь нь Газрын уугуул эрхээр баталгаажсан байдаг ьэ?

Гэсэн ч уугуул газрын эрх бодит, удаан үргэлжлэх өөрчлөлт авчирсан.

Энэ нь нийгэмдээ хэл соёлоо сэргээх, газар усны уламжлалт арчилгааг хүйн холбоотойгоор үргэлжлүүлэх, газар усны талаарх шийдвэр гаргалтад хүчтэй оролцох боломж олгосон.

Уугуул Газрын Эрхийн тухай хууль батлагдсанаас хойш уугуул газрын эрх Австралийн нутгийн ойролцоогоор 40 хувийг хамарч байгаа бөгөөд ихэвчлэн алслагдсан, бүс нутгийн газар нутагт байдаг.

Гэхдээ энэ нь газрын өмчлөлөөс өөр ойлголт гэдгийг санах нь чухал.

Хэрэв та хот эсвэл бүс нутгийн газар амьдардаг бол, олон цагаачдын адил, уугуул газрын эрх өдөр тутмын амьдралд тань өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ үүнийг ойлгох нь хүндэтгэл болон эвлэрлийн нэг алхам.
Gwynette Govardhan дахин тайлбарлав.

“Ерөнхийд нь харахад, уугуул газрын эрх хүмүүсийн өдөр тутмын амьдралд төдий л нөлөөлөхгүй... хүмүүс өдөр бүрийн амьдралд өөрчлөлт авчирна гэж боддог ч би тэгж үздэггүй.”
Gwynette Govardhan.jpg
Yinhawangka Country in the Pilbara region taken by Gwynette Govardhan during an on Country field trip.

Яагаад бүх Австраличуудад чухал вэ?

Paul Keating Мабогийн шийдвэрийг эргэн дурсахдаа, уугуул газрын эрхийг Австралийн газрын менежментийн тогтолцоонд авчирсан нь зөвхөн уугуул ард түмэнд шударга ёс тогтоох биш, бүх Австраличуудад урагшлах алхам байсан гэжээ.

Бид Мабог асар их боломж гэж харах хэрэгтэй. Түүхэн шударга бусыг засах боломж. Уугуул газар нутаг, соёлын хүйн холбоог сэргээх боломж. Гомдол, өвдөлтийг эдгээх боломж. Австралийн соёлыг үндэсний онцлог болгож, орчин үеийн, чөлөөт, Австрали бүх хүнд, тэр дундаа анхны Австраличуудад өгөөжтэй газар нутаг юм гэдгийг тодорхойлох боломж юм.”
Газрын эрх, гэрээ, уугуул газрын эрх нь хууль болон улс төрийн хувьд ялгаатай ч бүгд газар нутагтай холбогдох уугуул ард түмний эрхийг хүлээн зөвшөөрч, өөрсдөө шийдвэр гаргах эрхийг дэмжих зорилготой.

“Бидэнд өөрсдийн газар, соёл, хэл, олон нийтийн орон зай хэрэгтэй. Бид хөгжил дэвшилд эсэргүүцдэггүй, гэхдээ үүнийг бүхний үндэс суурь болгон хэрэгтэй” гэж профессор Yu хэлжээ.

Газрын уугуул эрх бол Австралийн хүлээн зөвшөөрөх төгсөөгүй түүхийн нэгэн хэсэг бөгөөд дэлхийн хамгийн эртний амьд соёлуудыг тэдний газар, усны эхтэй холбон авч үлдэхэд чухал үүрэгтэй юм.
Ерөнхий сайд Paul Keating-ийн 1993 оны мэдэгдлийн аудио бичлэгийг Австралийн Үндэсний Архив (NAA)–аас авсан болно.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.



Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service