Коронавирусийн эсрэг вакцин 2021 оны 3-р сард үйлдвэрлэлээс гарч хамгийн эмзэг бүлгийн хүмүүст хүрч эхэлнэ гэж ДЭМБ таамаглаж байна.
Физа компанийн гуравдугаар шатны туршилтын тайлан сайн мэдээ дуулгаж байгаа ч тэмдэглэхэд эрт байна гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна.
Вакциныг зургаан орны 43500 хүнд туршаад байгаа ба ямар нэгэн асуудал дагуулаагүй ч эрдэм шинжилгээний бүх тайлан нь ил болоогүй байгаа юм.
Share






