Жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-нд Австраличууд Анзакийн өдрийг тэмдэглэдэг. Анх 1915 онд Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Gallipoli /Галлиполид тулалдаж байсан Австрали, Шинэ Зеландын армийнханд хүндэтгэн тэмдэглэж байжээ.
Харин өнөө үед дайнд оролцсон цэргүүдээс гадна цэргийн алба хааж байсан бүхий л албан хаагчид, амь үрэгдсэн бүх австраличуудын дурсгалыг хүндэтгэдэг болсон юм.

A member of the Catafalque Party stands near the Cenotaph during the ANZAC Day Dawn Service at Martin Place in Sydney on Tuesday, April 25, 2017. (AAP) Source: AAP
Dawn Service /Үүрийн ёслол
Gallipoli-д газардаж байсан бодит цагийг бэлгэдэн үүрийн 4:30 цагт улс даяар Үүрийн ёслолыг гүйцэтгэдэг. Зарим хотуудад ёслолыг эхлүүлэх цаг өөр байж болдог.
Энэ нь Австрали улсын оролцсон бүхий л дайн, зэвсэгт мөргөлдөөнд нас барсан, оролцсон бүхий л хүмүүсийг дурсах ёслол юм.
Үүний дараа RSL (Returned and Services League) клубуудад зайдас, талх, өндөг, кофе, ром зэрэг энгийн BBQ зэргээс бүрддэг Gunfire өглөөний цай ууцгаадаг. Тулалдааны өмнөх өглөө цэргүүдийн өгдөг байсан өглөөний цайг Gunfire гэж нэрлэдэг байснаас энэ нэр нь тогтжээ.

Women march carrying photos of relatives during the Anzac Day parade in Sydney, Australia, Sunday, April 25, 2021. Source: AP / Mark Baker/AP/AAP Image
Анзакийн өдөрт зориулсан парад
Өглөө эрт ахмад дайчдын жагсаал улс орон даяар болдог. "Дэлхийн 2-р дайнд оролцсон 90 нас хүрсэн ахмад дайчид өнөөдөр цөөхөн үлдсэн байна. Мөн Солонгос, Вьетнамын гэх мэт дараагийн мөргөлдөөнүүдэд оролцсон ахмад дайчид, Сомали, Афганистан, Ирак зэрэг сүүлийн үеийн мөргөлдөөнд оролцож байсан Австралийн цэргүүд, далайчид, нисэх хүчний олон ахмад дайчид энх мэнд байна" гэж Австралийн дайны дурсгалын үндэсний газрын дэд захирал Brian Dawson тайлбарлав.
"Мөн Австралид ирж дайнд оролцсон хүмүүс хилийн чанадад ч байгаа."

A war veteran shares a laugh with his grandaughter (R) in Sydney on April 25, 2016 during the Anzac parade to mark the centenary of the Gallipoli landings. Source: AFP / PETER PARKS/AFP via Getty Images
Хаана очиж энэ өдрийг тэмдэглэх вэ?
Австралийн томоохон хот бүр Үүрийн ёслол болон Анзакийн өдрийн парадыг хийдэг. Та Канберрад байдаг бол Australian War Memorial. Сидней хотод бол The Cenotaph in Martin's Place, харин Мельбурнд бол Shrine of Remembrance-д арга хэмжээнүүд болдог.
Үүрийн ёслолд өглөөний цай, жагсаалыг RSL Australia зохион байгуулдаг тул таны амьдардаг газарт юу болж байгааг мэдэх хамгийн сайн арга бол орон нутгийнхаа RSL Club.-тэй холбоо барих явдал юм.
Ахмад дайчид болон тэдний гэр бүл ихэвчлэн тэнд өдрийг өнгөрөөдөг. Тэд зөвхөн энэ өдөр л хууль ёсны дагуу тоглох боломжтой бооцоот тоглоомыг тоглодог. Энэ бол зоос шидэж, толгой эсвэл сүлд дээр буух эсэх талаар бооцоо тавьдаг энгийн тоглоом юм.

Canberra, ACT, Australia - July 12, 2014: Partial view of First World War Honour Roll Some of the names of the Australian soldiers who fell during Word War One. Credit: iStock Editorial
Анзакийн өдрийн бэлэг тэмдгүүд
Анзакийн өдөртэй холбоотой хэд хэдэн бэлэг тэмдэг байдаг. Хүмүүс энэ өдөр Gallipoli-ийн хойг дээр ургадаг розмарин өвсийг зүүдэг. Харин та бидний мэддэг жижиг улаан өнгийн цэцэг бол дэлхийн нэгдүгээр дайны дараа дайны талбарт цэцэглэсэн Европын уугуул цэцэг юм. Энэ нь амиа алдсан Австралийн цэргүүдийн дурсгалын бэлэг тэмдэг болсон юм.
The Ode of Remembrance буюу Дурсамжийн шүлэг энэ өдрийн бас нэгэн бэлэгдэл болдог. Энэ бол дайны үеийн гарз хохирлыг үүрд санан дурсах зорилгоор Анзакийн өдрийн ёслол дээр уншдаг шүлэг юм. SBS нь Австралийн дайны дурсгалын газартай хамтран Дурсамжийн шүлгийн орчуулгыг 45 хэл дээр орчуулсныг та бүхэн сонсож болно. Монгол хэл дээр хараахан орчуулагдаагүй байна.

Chewy anzac biscuits & rosemary stem cutting on cooling rack. Source: iStockphoto / Tim Allen/Getty Images/iStockphoto
Аnzac жигнэмэг нь Австрали, Шинэ Зеландад тун алдартай амтат жигнэмэг юм. Үүнийг овъёос, гурил, элсэн чихэр, цөцгийн тос, сироп, хүнсний сод, буцалсан ус, (заавал) хатаасан наргил модны самар зэргийг ашиглан хийдэг. Энэ орцоор хийсэн жигнэмэг амархан мууддаггүй, тэнгисийн цэргийн тээвэрлэлтэнд сайн хадгалагддаг учраас эхнэр, эмэгтэйчүүд эр нөхөртөө холоос илгээдэг байсан учраас ийнхүү бэлэгдэл болон үлджээ.
Анзакийн өдрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл
Australian War Memorial website вэбсайтад Анзакийн өдөр болон Австралийн цэргийн түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байна. Та мөн Канберра хотод биечлэн очиж олон хөшөө дурсгал, музей үзэж болно. Зарим үзэсгэлэнг хэд хэдэн хэлээр орчуулсан байдаг.