New South Wales мужийн 2023 оны сонгуульд хэрхэн оролцох вэ

People voting at an election

NSW-д 5.4 сая гаруй хүн санал өгөх эрхтэй. Source: AAP / Dean Lewins

3-р сарын 25-ны Бямба гарагт NSW-ийн дараагийн парламентыг сонгох сонгууль болно. Сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон бүх хүн санал хураалтад заавал оролцох ёстой.


Key Points
  • NSW-д санал өгөх эрхтэй хүмүүс холбооны болон муж улсын бүх сонгууль, орон нутгийн засаг захиргааны сонгуульд бүртгүүлж, саналаа өгөх ёстой.
  • NSW-ийн сонгуулийн хороо нь сонгуулийн тухай мэдээллийг англи хэлнээс гадна 20 гаруй хэлээр түгээдэг.
  • Энэ удаагийн сонгуульд iVote онлайн санал өгөх системийг ашиглахгүй.
Одоогийн байдлаар NSW мужид эвслийн засгийн газар эрх барьж байгаа. Ерөнхий сайд Dominic Perrottet-ийн тэргүүлсэн засгийн газар энэ удаагийн сонгуулиар дөрөв дэх удаагаа дарааллан ялалт байгуулахаар эрмэлзэж байна.

Түүний гол өрсөлдөгч нь Хөдөлмөрийн намын дарга Chris Minns юм. Тэрээр 2021 оны 6-р сард Хөдөлмөрийн намын удирдлагыг гартаа авснаас хойш анх удаагаа сонгуульд өрсөлдөж байгаа нь энэ.

NSW-ийн парламент нь Legislative Assembly (доод танхим) болон Legislative Council (дээд танхим) гэсэн хоёр танхимын системтэй.

Мужийн сонгуульд бүх сонгогчдыг оролцуулах 93 сонгуулийн тойрог байгуулж, The Legislative Assembly-д тэднийг төлөөлөх гишүүнийг сонгох юм.

The Legislative Council нь 42 гишүүнээс бүрддэг. Сонгууль бүрээр 21 гишүүн хоёр удаагийн бүрэн эрхийн хугацаатайгаар буюу дээд тал нь найман жил ажиллахаар сонгогддог.

Нөхцөл байдлын улмаас сонгогч өөрийн биеэр саналаа өгөхөд хүндрэлтэй байгаа бол шуудангаар санал өгөх хүсэлт гаргаж болдог.

Шуудангийн санал өгөх өргөдлийг NSW-ийн Сонгуулийн хороо 3-р сарын 20-ны 17:00 цаг хүртэл хүлээн авах юм байна.

Бөглөсөн саналын хуудас, шуудангийн саналын гэрчилгээг 4-р сарын 10-ны 18.00 цагаас өмнө буцаан явуулах ёстой.

Chris Minns (2).jpg
Chris Minns took on the NSW Labor leadership in June 2021. Source: AAP / BIANCA DE MARCHI/AAPIMAGE Credit: AAP / BIANCA DE MARCHI/AAPIMAGE

Харин энэ удаагийн сонгуульд iVote онлайн санал хураалтын системийг ашиглахгүй ажээ.

Сонгуулийн санал хураалт Гуравдугаар сарын 25 болно

NSW муж даяар сүм, сургууль, олон нийтийн төв болон бусад газруудад 2450 гаруй санал хураах төвийг байгуулна. Эдгээр төвүүд өглөөний 8-18 цаг хүртэл ажиллаж сонгогчдын саналыг авахаар ажиллана.

Та хаана санал өгөх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг NSW Сонгуулийн хорооны вэбсайтаар орж аваарай.

Санал өгөх байранд сонгогчидыг ирэхэд нэр, хаяг, сонгуульд саналаа өгсөн эсэхийг асууж цааш оруулах юм байна.

Нарийвчилсан мэдээллийг баталгаажуулсны дараа сонгогчдод саналын хуудсыг өгнө.

Хэрэв ажилтнууд сонгуулийн нэрсийн жагсаалтаас сонгогчийн дэлгэрэнгүй мэдээллийг олж чадахгүй бол тэд мэдэгдэх хуудас бөглөх шаардлагатай болно.

NSW Premier Dominic Perrottet
NSW Premier Dominic Perrottet on Sunday sought to draw a line under the controversy and again apologised for his actions, after admitting on Thursday he wore a Nazi costume to his 21st birthday party. Source: AAP / Bianca De Marchi

Сонгогчид заавал Санал өгөх ёстой

NSW-д сонгуулийн эрх бүхий, бүртгүүлсэн хүмүүс холбооны, муж, зөвлөлийн бүх сонгуульд санал өгөх шаардлагатай. Хэрвээ санал хураалтад ороогүй бол торгууль ногдуулдаг.

Хэрвээ та орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл орон нутаг, гадаадад байгаа бол хэрхэн саналаа өгөх вэ

Тодорхой хаяггүй, түр оршин суух байранд байгаа хүмүүс сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлэх боломжтой. Тэд ЭНЭ линкээр орж бүртгэл хийлгэж болно. Хэрвээ тэд санал хураалтад оролцож чадаагүй бол заавал торгууль ногдуулдаггүй.

Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саналаа өгөхөд тусламж хэрэгтэй бол найз нөхөд, хамаатан хүмүүсээс тусламж хүсч болох бөгөөд сонгуулийн ажилтнууд ч туслахад бэлэн байх болно. Биеэр очиж санал өгөх боломжгүй бол урьдчилан эсвэл шуудангаар болон утсаар саналаа өгөх боломжууд бий.

Тэгвэл иргэд орон нутагт байгаа бол шуудангаар эсвэл урьдчилан санал авах байранд очиж саналаа өгч болно.

Харин сонгуулийн үеэр гадаадад байх хүмүүс шуудангаар саналаа өгөх хэрэгтэй.

NSW мужийн Сонгуулийн хороо сонгуульд хэрхэн саналаа өгөх тухай болон нэр дэвшигчдийн тухай мэдээллийг 25 хэлээр түргээж байна.

Англиас өөр хэлээр ярьдаг хүмүүст туслах олон хэлээр ярьдаг сонгуулийн болон сайн дурын ажилтнууд санал авах байруудад ажиллаж байх болно. Тэд ямар хэлээр тусалж чадахаа бичсэн энгэрийн тэмдэг зүүх ажээ.

Харин дээрх хэлний жагсаалтад ороогүй хэлээр ярьдаг хүмүүст орчуулагчийн үйлчилгээг үнэ төлбөргүйгээр утсаар үзүүлэх боломжтой.

Сонгуулийн ажилтнууд санал өгөх төв дээр нэмэлт хэлний дэмжлэг шаардлагатай сонгогчдыг орчуулгын алба (TIS National)-тай холбогдох боломжтой.

Нийгэмд сонгуулийн талаар худал мэдээлэл тараах эрсдэлийг бууруулахын тулд NSW-ийн Сонгуулийн хорооноос Худал мэдээллийн бүртгэл явуулж, сонгуулийн үйл явцын талаарх төөрөгдүүлсэн, худал мэдэгдлийг хянаж байна.

Та сонгуультой холбоотой илүү мэдээллийг elections.nsw.gov.au эсвэл 1300 135 736 дугаараас аваарай.
 

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service