Ажил, хичээлээ таслах, уулзалтыг богиносгох, ус болон хоолны хэрэглээгээ хязгаарлах — нийтийн ариун цэврийн хүртээмж муугаас болж олон Австраличууд ийм шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй болдог.
People with Disability Australia байгууллагын Ерөнхийлөгч, Specialist Disability Accommodation Alliance-ийн гүйцэтгэх захирал Jeramy Hope SBS Examines-д "Хүртээмжтэй, аюулгүй нийтийн ариун цэврийн байгууламж нь хүний нэр төртэй шууд холбоотой" хэмээн ярьлаа.
“Хамгийн хүндрэлтэй зүйлсийн нэг нь аюулгүйгээр ариун цэврийн өрөө ашиглах боломж юм. Хувийн орон зайтай, хүртээмжтэй газар байх хэрэгтэй. Миний хувьд тэргэнцэртэй эсвэл таягтай явахад саадгүй байх тухай ойлголт юм.” гэж тэр хэлэв.
Нийтийн ариун цэврийн байгууламж ямар чухал болохыг ихэвчлэн дутуу үнэлдэг гэж Судлаач Katherine Webber SBS Examines-д хэлсэн.
Бид төлөвлөлт, нийтийн орон зай, тээврийн сүлжээний талаар бодохдоо 00 өрөөг хамгийн сүүлд авч үздэг. Гэвч үнэндээ энэ бол нийгмийн оролцоо болон нийгмийн эв нэгдлийг хангахад зайлшгүй чухал үүрэгтэй.Katherine Webber, судлаач, нийтийн ариун цэврийн хүртээмжийн төлөө тэмцэгч
Тэр мөн Австралид нийтийн ариун цэврийн байгууламжийн талаарх хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгааг онцолсон.
“Тэдгээрийг нийтийн орон зайн сүлжээний нэг хэсэг, эсвэл нийтийн тээврийн сүлжээний нэг хэсэг гэж заасан хууль эрх зүйн шаардлага байдаггүй.
“Ямар нэгэн зөрчил үүсэх, эсвэл ашиглалтын зардал хэт өндөр болох үед нийтийн ариун цэврийн өрөөг хаах нь хүртээмжийг хадгалахаас илүү хялбар байдаг.”
Энэ долоо хоногт SBS Examines нийтийн ариун цэврийн өрөөнүүд тэгш бус байдлыг хэрхэн илчилдэг тухай тодрууллаа.
SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





