Хөгжлийн бэрхшээлтэй цагаачдын хувьд Австралид улс үнэндээ ямар улс вэ?

Patient using wheelchair moving in hospital courtyard

Австралид амьдрах боломжид нь нөлөөлж болзошгүй эрүүл мэндийн шинжилгээнд Хөгжлийн бэрхшээлтэй цагаачид хамрагддаг. Source: iStockphoto / Vukasin Ljustina/Getty Images

Соёлын сөрөг хандлага, цагаачлалын хуулиуд хөгжлийн бэрхшээлтэй амьдарч буй цагаачдыг бүр ч илүү тусгаарлагдсан, гадуурхагдсан байдалд оруулдаг гэж Хөгжлийн бэрхшээл иргэдийн эрхийг хамгаалагчид болон мэргэжилтнүүд хэлж байна.


Хөгжлийн бэрхшээлтэй цагаачдын хувьд дотоод шаналал, соёлын цээрлэл нь тусламж авахад хамгийн том саад болдог.

“Тэднийг дэмижх үйлчилгээ байдаг гэдгийг мэдэж байсан ч, өөрсдийгөө ичгэвтэр байдалд оруулна гэж айсандаа татгалздаг байсан,” хэмээн Speak My Language хөгжлийн бэрхшээлийн хөтөлбөрийн үндэсний зохицуулагч Vanessa Papastavros SBS Examines-д ярьжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч буй гэр бүлийнхэн ч түүнийг олон нийтийн арга хэмжээнд оролцуулах, шинэ туршлага мэдрүүлэхээс зайлсхийдэг байсан. Учир нь тэд нийгмийн бусад гишүүдээс гутаан доромжлол мэдрэхвий гэж ихэд айдаг.

Фижиэс Австралид цагаачлан ирсэн Mark Tonga нурууны нугасны гэмтэл авч, тетраплеги (гар, хөлөө хөдөлгөж чадахгүй болох) оношлогдсоны дараа түүнийг найзууд нь өөрөөр харж, өөрөөр хандаж эхэлсэн гэлээ.

“Хүмүүс яахаа мэдэхгүй сандардаг, ойлгохгүй байгаа үедээ цочирддог,” хэмээн тэр хэлсэн байна.

Гэвч тэрээр өөрийн хөгжлийн бэрхшээл нь өөрийг нь хязгаарлаж байгаа зүйл биш гэж үздэг — харин хүртээмжгүй байдал л хамгийн том саад болдог гэжээ.

Энэ дэлхий өөрөө бэрхшээлтэй. Бидэнд хөгжлийн бэрхшээл байхгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл архаг хууч өвчтэй цагаачдын хувьд тулгардаг бас нэгэн бэрхшээл бол Цагаачлалын эрүүл мэндийн шаардлага /Migration Health Requirement/ юм.

Энэ нь тухайн хүний эмчилгээ, эрүүл мэндийн хэрэгцээ нь Австралийн нийгэмд хэр хэмжээний зардал учруулахыг хэмждэг шалгуур юм.

Цагаачлалын агент бөгөөд эрхийн төлөө тэмцэгч Dr Jan Gothard энэ шаардлагыг ялгаварлан гадуурхалт гэж үздэг.

“Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд өөрийг нь гадуурхагдсан, тусгаарлагдсан мэт мэдрэмж төрүүлдэг,” хэмээн тэр хэлжээ.

“Мөн энэ нь нийгэмд нэгэн тодорхой мессеж илгээж байдаг — энэ нь эрүүл мэндийн болон хөгжлийн бэрхшээлийн асуудалтай хүмүүс бол нийгэмд ачаа болж байна гэж ойлголт төрүүлдэг.” гэлээ.

Энэ удаагийн SBS Examines нэвтрүүлэг Австралид оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй цагаачдын онцгой сорилтуудыг хөндлөө.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple PodcastGoogle PodcastSpotify, Youtube- сувагт бидэнтэй нэгдээрэй. Долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service