Watch FIFA World Cup 2026™

LIVE, FREE and EXCLUSIVE

ТҮР ОРШИН СУУХ ВИЗ ХҮМҮҮС ЭХ ОРОНДОО ОЧООД ЭРГЭН ИРЖ БОЛОХ УУ

Female passenger looking flight schedule on the digital board in the terminal

Female passenger looking flight schedule on the digital board in the terminal Source: Moment RF

Австралийн иргэн мөн эндэхийн байнгын орших суух визтэй хүмүүс удахгүй Австралиас гарч, эргэн ирэх бүрэн эрхтэй болно. Харин бусад хүмүүсийн тухайд хэзээ ийм эрхтэй болох бол...


Австралид түр орших суух эрхтэй хүмүүс хүссэн үедээ хилээр гарч болох ч эргэн орж ирэх боломжгүй хэвээр байна. Тэдний нэг Emma Reed. Тэрээр Мельбурн хотод нөхөр 2 хүүгийн хамт амьдардаг. Англи улсаас ирсэн бөгөөд бие нь хүнд болсон хадам ээжийгээ энэ хүнд үед асарч чадаагүйдээ ихэд харамсдаг тухайгаа ярьж байна. Түүний гэр бүл Австрали улс хилээ хэзээ бүрэн нээж, түр оршин суух эрхтэй хүмүүс эргэн чөлөөтэй орж ирдэг болохыг хүлээсээр байна. Ирэх оны төлөвлөгөөгөө гаргаж чадалгүй харзнасаар...

Source: Supplied/Emma Reed
Emma Reed with her mother and stepfather during a visit to Australia. Source: Supplied/Emma Reed

Холбооны засгийн газар COVID19 цар тахлаас гарах A-D хүртлэх 4 үе шаттай Үндэсний төлөвлөгөө гаргасан. Удахгүй хүн амын 70 хувь нь хоёр тун вакцинаа хийлгэх үед В хэсэгт шилжинэ. Өнөөдрийн байдлаар 69 хувьд хүрсэн байна. Ингээд 80 хувьд хүрэхэд С хэсэгт шилжиж, Австралийг аюулгүйгээр дахин нээж, аюулгүйгээр нээлттэй байлгах юм. 

Харин түр оршин суух визтэй хүмүүс, аялагчид болон эндэхийн иргэн биш хүмүүс Австралид орж ирэх бол Үндэсний төлөвлөгөөний D хэсэг хүртэл хүлээх ёстой болж байна. Гэхдээ хэзээ энэ төлөвлөгөөнд шилжих нь тодорхойгүй байна.


Share

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now