Гол агуулга:
- Worimi болон Yuin угсааны бахархалт хүү Kyle Vander-Kuyp нь Австралийг төлөөлөн 1996 оны Атланта болон 2000 оны Сиднейн Олимпын наадамд 110 метрийн саадтай гүйлтийн төрөлд оролцсон.
- Noongar угсааны бахархалт эмэгтэй Lydia Williams 2005–2024 оны хооронд Австралийн эмэгтэйчүүдийн үндэсний хөлбөмбөгийн баг болох Матильдасд тоглож байв.
Олон арван жилийн туршид Австралийн анхны үндэстэн олон тамирчид мэргэжлийн спортын оргилд хүрсэн. Олимпийн саадтай гүйлтийн тамирчин асан Kyle Vander-Kuyp, мэргэжлийн хөлбөмбөгчин Lydia Williams, мөн гүйлтийн домог Cathy Freeman зэрэг хүмүүс зөвхөн эх орноо төлөөлөөд зогсохгүй, өөрсдийн соёлын бахархлыг дэлхийн тавцанд авч гарч ирсэн юм. Тэдний замнал спорт бол хувь хүн төдийгүй хамтын хүчин чармайлтын илэрхийлэл байсан юм.
Уугуул тамирчид ирээдүй үеийнхэнд яаж урам зориг өгдөг вэ?
Lydia Williams, Kyle Vander-Kuyp зэрэг Австралийн уугуул тамирчин өмнөх үеийн тамирчдыг харж, тэднээс урам авч, олон улсын спортын өндөр өрсөлдөөнтэй ертөнцөд амжилтад хүрэх хүсэл тэмүүллээ бадраажээ.
“Би спортод хайртай, хөлбөмбөг тоглож, эх орноо төлөөлөхийг үргэлж хүсдэг байсан. Гэхдээ өөрийн соёл, ард түмнээ төлөөлнө гэдэг үнэхээр гайхалтай туршлага, үлгэр жишээ ажил байлаа. Ямар ч гарал үүсэлтэй байсан мөрөөдлөө биелүүлж болдог юм шүү гэдгийг харуулсан замнал болсон,” хэмээн Noongar гаралтай, Баруун Австралийн бүс нутагт төрсөн Lydia Williams ярьжээ. Тэр бол Австралийн эмэгтэйчүүдийн үндэсний хөлбөмбөгийн Матильдас багт хамгийн удаан тоглосон хаалгач байв.
Lydia Австралийг хоёр Олимп, таван Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, зургаан Азийн цомд төлөөлөн оролцож, спортын замнал нь түүнийг дэлхийн өнцөг булан бүрт хүргэсэн юм.
“Манай багийн найзууд бүгд олон янзын гарал үүсэлтэй хүмүүс. Гэхдээ бид бүгдээрээ нэг зүйл дээр санал нийлсэн нь: бид энэ спортод ирсэн үеэсээ илүү сайхан болгож үлдээхийг хүссэн,” хэмээн Lydia ярьжээ.

СИДНЕЙ, АВСТРАЛИ – 2024 оны 6-р сарын 3. Accor Stadium. Австралийн Матильдас болон Хятадын багийн нөхөрсөг тоглолтын өмнө. Австралийн хаалгач Lydia Williams-д Evonne Goolagong Cawley бэлэг гардуулж байна. Credit: Matt King/Getty Images
Уугуул спортынхон ямар бэрхшээлтэй тулгарч ирсэн бэ?
Мэргэжлийн спортын оргилд хүрэх зам дардан байгаагүй. Өөрийн мөн чанар, төлөөлөл, тэгш эрхийн асуудал нь уугуул тамирчдын замналыг тодорхойлсон. Lydia өөрийн спортын карьерийнхаа туршид эмэгтэйчүүд хөлбөмбөгт ижил цалин, үнэлэмжтэй байх ёстой гэх итгэл үнэмшлийнхээ төлөө тэмцэж ирснээ дурсдаг.
“Бид эрэгтэйчүүдтэй ижил цалин авахыг хүсэж ажил хаялт хүртэл зарлаж байлаа. Бид Олимпод Aboriginal далбаагаа харуулах боломжтой болсон. Тиймээс манай баг үнэхээр нэгдмэл, саадыг даван гарч, хүмүүсийг итгэдэг зүйлээ хамгаалан тэмцэх боломжийг бий болгосон гэж боддог,” хэмээн Lydia ярьжээ.
Kyle Vander-Kuyp саадтай гүйлтийн төрөлд хоёр Олимп, хэд хэдэн Commonwealth Games, олон удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Австралийг төлөөлөн оролцсон юм.

2000 оны Сиднейн олимпын наадамд Kyle Vander-Kuyp саадтай гүйлтийн төрөлд өрсөлдөж байна.
“би тавхан долоо хоногтой байхдаа айлд өргөгдсөн. Миний анхны сорилт бол: ‘Ээж, аав аа, би яагаад та хоёроос өөр юм бэ? Яагаад миний арьсны өнгө өөр байдаг юм бол?’ гэдгийг ойлгох байсан. Энэ нь миний хамгийн эхний сорилт, өөрийн онцлогийг ойлгож таних эхлэл байсан,” гэж Kyle тайлбарлажээ.
Kyle өөрийн онцлогийг илүү сайн ойлгохын тулд эцэг эх, найз нөхдийнхөө дэмжлэгийг авсан аж. Хүүхдүүдэд хөнгөн атлетикийн олон төрлийг танилцуулдаг Little Athletics хөтөлбөр түүнийг Австралийг төлөөлөх зам руу хөтлөх эхлэл болжээ.
Kyle болон Lydia зэрэг тамирчид ийм сорилтуудыг үл харгалзан саад бэрхшээлийг даван туулах түлхэц болгож чадсан юм. Спорт бол хүнийг хүчирхэгжүүлэх хэрэгсэл болохыг тэд харуулсан юм.

Kyle Vander-Kuyp өргөж авсан ээж Patricia Vander-Kuyp болон төрөлх ээж Susan Dawson нарын хамт. Supplied by Kyle Vander-Kuyp.
Спорт уугуул Австраличуудын соёл, мөн чанарыг хэрхэн холбодог вэ?
Уугуул тамирчдын хувьд спорт нь зөвхөн тэмцээн биш, соёлын илэрхийлэл юм. Абор Абориген болон Торрес Стрейт арлын ард түмнийиген болон Торрес Стрейт арлын ард түмний далбаануудыг өрөө тасалгаа, талбай дээр мандуулж, өв соёлоо бахархалтай харуулж буй нь спорт бол нийгэмд харьяалагдах мэдрэмжийн илэрхийлэл болдог.
Kyle AFL-ийн домогт тамирчин Maurice Rioli-гийн үгийг дурсаж:
“Бага ангийн сурагч байхдаа би Lionel Rose, Evonne Goolagong шиг хүмүүсийг харж өссөн. Нэг өдөр сургууль дээр маань Абориген хөлбөмбөгчин Maurice Rioli ирж, өөрийн түүх, уугуул өв соёлоо хуваалцсан юм. Тэр намайг багшийн өрөөнд дуудаад, ‘Kyle, уугуул хүн байна гэдэг нь сул тал биш, харин давуу тал. Чи үүнийг ашиглах ёстой’ гэж хэлсэн.”
Энэ бол спорт нь соёлын онцлогтой ямар гүн гүнзгий холбоотойг, харагдах байдал болон бахархлыг спорт хэрхэн төрүүлж чадаж байгааг харуулдаг.
Дараахан нь 1990 онд Kyle Шинэ Зеландад болсон Commonwealth Games-д Австралийг төлөөлөн оролцжээ.
“Би Cathy Freeman-тай хамт нэг багт орсон азтай хүн. Бид хоёр өсвөр насны тамирчид байлаа. Тэр үед Cathy 16 настай, Kyle 18 настай байсан. Энэ бол анх удаа өөрийнхөө онцлогийг ухамсарлаж, би Австраличуудын нэг гэдгээ мэдэж, ногоон, алтан шар өнгийн хувцас өмссөн уугуул Австраличуудын нэг мөн гэдгээ мэдэрсэн мөч байсан. Чи ногоон, алтан шар өнгийг өмсөж, өөрийн болон ард түмнийхээ түүхийг бүтээх боломжтой.”
Уугуул тамирчид Австралийн спортод ямар өв үлдээсэн бэ?
Уугуул тамирчдид бат бөх бөгөөд гүнзгий ул мөрийг үлдээсэн юм. Тэд алслагдсан нийгэмд өсч буй хүүхдүүдэд урам өгч, цалин болон төлөөллийн тэгш эрхийн төлөө тэмцэж, өв соёлоо үндэсний өнгөт бахархалтайгаар зэрэгцүүлэн харуулж чадсан.
Lydia Williams өнөөдрийн залуу уугуул эмэгтэйчүүдэд хандаж:
“Одоо хөлбөмбөгт уугуул эмэгтэйчүүд давамгайлж байна… хүүхдүүд тэдэнд татагдаж, тэднийг үлгэр жишээ гэж харж байна.”
Kyle хувьд гэр бүл, бусад хүмүүсээс хүлээн авсан хүндэтгэл, өөр хэн нэгнийг урамшуулсан тухай сонсох нь спортын хүч юм гэж үздэг. Тэр ингэж хэлжээ:
“Чи өдөр бүр мэргэжлийн тамирчин биш энгийн амьдралдаа эргэж орно, гэхдээ алслагдсан нийгэмд очиж, эмээ, өвөө, ахмадууд болон хүүхдүүд ‘Бид чамайг телевизээр харсан, бидэнд урам өгдөг шүү’ гэж хэлэх тэр мөчид спорт үнэхээр хүчирхэг зүйл гэдгийг ойлгодог.”

Kyle Vander-Kuyp Uluru орчимд. Supplied by Kyle Vander-Kuyp.
Уугуул спорт Австралийн үндэсний онцлогт яагаад чухал вэ?
Уугуул Австрали тамирчид зөвхөн хувийн амжилтын төлөө явдаггүй. Тэд уян хатан чанар, өв соёлоо өөрийн биеэр илэрхийлдэг. Тэд Австралийг Дэлхийн тавцанд бүтээсэн дүрийн нэгэн тод хэсэг болдог.
Энгийн спортын сургалт, олон улсын тэмцээнээс эхлээд уугуул тамирчид спортын соёлыг үргэлжлүүлэн бүрдүүлж, спорт нь нэгдэл, онцлог, урам зоригийн хамгийн хүчирхэг хэрэгсэл хэвээр байгааг харуулсаар байна.
Lydia Williams-ийн хувьд эх орон, өв соёлоо төлөөлөх спортын замнал нь багийн хамтрагчдынхаа дэмжлэгээр улам бэхжжээ. Түүний уугуул эмэгтэйн хувьд илүү сонирхон хүндэлж, ялгааг хүлээн зөвшөөрдөг эв нэгдэлт багийг бүрдүүлсэн байв.
“Надад эх орноо соёлтойгоо төлөөлөх нь үнэхээр чухал. Багийн өмсгөл Австралийн туг, бэлгэдэл байдаг. Гэхдээ хамгийн гол нь манай баг олон соёлоор тун баялаг байсан юм. Хувцас солих өрөөнд Абориген болон Торрес Стрейт арлын ард түмний далбаа бий. Нийгмийн эв нэгдэл, бахархлыг өдөөж, хоёуланг нь төлөөлөхөд үнэхээр сайхан,” гэж Lydia хэлдэг.
Олон улсын хөлбөмбөгийн одоос эхлээд нийгэмд өөрчлөлт авчрах хүн болтлоо Lydia Williams суралцаж, илүү сайхан өөрчлөлтийг бий болгохыг зорьж байна.
“Одоо хөлбөмбөгт уугуул эмэгтэйчүүд давамгайлж байгаад үнэхээр сэтгэл хөдөлгөм. Ингэснээр залуу хүүхдүүд тэдэнд хамааралтай болж, тэднийг үлгэр жишээ гэж үзэх боломжтой,” гэж Lydia нэмж хэлжээ.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.