Австралийн хэвлэл мэдээллийн орчны төвлөрсөн байдал, технологийн аварга компаниудын өсөлт нь мэдээллийн нарийн шатлал бүхий тогтолцоог бий болгожээ. Тэд бидний онлайнаар хүлээн авч буй мэдээллийн төрлийг тодорхойлж байна. Энэ нь нийгмийг өөрчилж, хүмүүсийн итгэл найдварын мэдрэмжид сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Instagram болон Facebook зэрэг платформууд нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг илүү олон хандалт, оролцоо авахын тулд гарчиг болон мэдээг хэт дөвийлгөх хандлагатай болгож байна.
University of Queensland-ийн School of Psychology-ын дэд профессор Michael Noetel хэлэхдээ энэ нь олон хүнд “learned helplessness” буюу хүчин мөхөс байдлын мэдрэмжийг төрүүлж байна гэж SBS Examines-д өгсөн ярилцлагадаа хэллээ.
“Бид дайн, мөргөлдөөний тухайд тийм ч их зүйл хийж чадахгүй үедээ өөрсдийгөө ямар нэг зүйл хийж байна гэж мэдрэх цорын ганц арга нь байнга мэдээлэл авах явдал л болдог,” гэж тэр хэлэв.
Хүн төрөлхтний өмнө тулгарч буй зарим асуудал бидний хувьд хэтэрхий том, юу ч хийж чадахгүй мэт санагдаж болно. Ийм үед бид ямар нэгэн үйлдэл хийхээ больдог. Энэ бол үнэхээр эмгэнэл гэж би боддог.
"Танд ямар нэгэн зүйл хийж чадахгүй юм шиг мэдрэмж төрж болно. Гэхдээ бидэнд хийж чадах чухал зүйлс байдаг," гэж A/Prof Noetel нэмж хэлжээ.
"SBS Examines" энэ дугаартаа томоохон хэвлэл мэдээлэл болон технологийн аваргууд энгийн Австраличуудын өдөр тутам хүлээн авч буй мэдээнд хэрхэн нөлөөлж байгааг мөн энэ нь бидний ертөнцийг харах өнцөгт ямар нөлөө үзүүлж байна вэ? гэсэн асуултыг хөндөж байна.
SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





