Австралийн виз мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт өгөх нь ямар эрсдэлтэй вэ

312552227_1270157603832426_1833925936178261328_n.jpg

Боловсролын зөвлөх Д.Алтаншагай /Shagai Ashley-тай ярилцлаа.

Нэгэн монгол оюутан банкны баталгаагаа хуурамчаар үйлдэж, хүсэлт гаргасныг Австралийн цагаачлалын алба илрүүлж, түүнд виз олгохоос татгалзжээ. Үүгээр зогсохгүй түүний хүсэлт гаргасан сургууль цаашид Монголоос сурах хүсэлтийг хүлээж авах боломжгүй болсоноо илэрхийлсэн байна. Ийм мэт хуурамч бичиг баримт мэдүүлэх, Австралид ирсэн хойноо визний нөхцөлөө зөрчих зэрэг нь Монгол улсыг эрдэлтэй улсын жагсаалтад багтаадаг.


Австрали улс орнуудыг болон өөрийн их дээд сургуулиудыг assessment level буюу эрсдэлийн үнэлгээгээр гурав ангилдаг. Манай улс хамгийн өндөр эрсдэлтэй буюу level 3-т бичигддэг. Энэ нь оюутнууд визэндээ хуурамч баримт мэдүүлдэг, визний нөхцөл зөрчиж, хугацаа хэтрүүлдэг, улс төрийн орогнол олноороо хүсдэг зэргээс шалтгаалдаг ажээ.


Share

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now