Монгол Улсын одоогийн нийгэмд тулгарч байгаа асуудлуудын талаар өөрсдийн үзэл бодлоо Сиднэй хотын Монголчууд илэрхийллээ.

SBS Mongolian

Source: SBS Mongolian

Монголд одоо болж буй улс төрийн тэмцэл, жагсаалыг тохиолдуудан Сидней хотын Монголчууд өөрсдийн үзэл бодлоо хэлж, эх орондоо буцахад ямар өөчлөлт, дэвшил хүлээж байгааг илэрхийлэн цугларлаа.


NSW мужийн Tempe парк-д цугласан 50 гаруй Монголчууд “Бид эх орондоо аз жаргалтай амьдрахыг хүсэж байна” хэмээн сүүлийн 28 жил Монголын төрийг удирдаж байгаа 2 намын эсрэг жагсаал хийлээ.

Ирсэн хүмүүс бүгдээрээ Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох өвлийн улирал дах агаарын бохирдол, эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг үр дагаварт сэтгэл зовниж, түгшүүрлэсэн байдалтай байсан.

Гадаадад төгсөгчдөд ажлын байрны зах зээлд боломж, авилгалгүй шударга өрсөлдөөн, мөн эрүүл амьдрах орчин байгаа гэдэгт маш их эргэлзэж байна хэмээн Сүхбаатарын Гончигсумлаа хэллээ.

Аюурзанын Батболд мөн залуу үеийнхэндээ тэгш эрх, бололцоо бүрдүүлэхийг дэмжиж, авилгалын асуудлыг хатуу эсэргүүцсэн.

“Залуучууд өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр нэг алхам урагшилж, эерэг хандлагатайгаар хамт зүтгэвэл Монголын ирээдүй сайхан харагдаж байна” гэж Даваацэрэнгийн Оюунтуяа мөн ярилаа.


Share

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now