Сар шинийн баярт зориулсан дугаартаа Австрали дахь Монголын Соёлын Элч Г.Бөхчулуун, Үндэсний болон балетын бүжигчин О.Амаржаргал нартай ярилцлаа.
Австралид 280 орчим өөр соёл, гарал үүсэлтэй үндэстнүүд зэрэгцэн амьдарч, олон соёлт нийгмийг бүтээж байна. Энэ дунд Монголын өв соёл, үндэсний урлагийг түгээн дэлгэрүүлж буй хоёр уран бүтээлчидтэй бид ярилцлаа. Олон соёлт нийгмийн дунд Монголчууд биднийг хамгийн ихээр ялган таниулдаг Үндэсний их баяр-Цагаан сар, удахгүй Мельбурн хотод болох гэж буй Хамгийн урт ширээтэй Золголтын тухай бид ярилцлаа.






