Aus-Mon Community Services & Development Inc-ийн захирал П.Уранбилэгтэй ярилцлаа.
Австралийн Сидней хотод амьдардаг Монгол ээжүүд нэгдэн Aus-Mon Community Services & Development Inc- ашгийн бус байгууллагыг байгуулжээ. Тэд төрсний дараах сэтгэл зүйн байдал, эрүүл мэндийн тусламжийг хаанаас хэрхэн авах, гэр бүлийн тухай хууль, мэргэжил сонгох гэх мэт олон сэдвээр уулзалт хийж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг Монгол ээжүүдэд хүргэх зорилготой. Ээжүүд сургалтандаа сууж байх үед хүүхдүүдийг нь мэргэжлийн багш нар хардаг.
Хэрвээ бусад муж, хотуудад суугаа ээжүүд ийм үйл ажиллагаа хийхийг хүсвэл тэд өөрсдийн туршлагаа хуваалцахад таатай байх болно хэмээн дамжуулсан шүү.



Share






