Австралийн Сидней хотод болсон анхны сурын харваан тэмцээнд нийт 22 харваач цэц мэргэнээ сорьжээ. Эрэгтэй харвааны төрөлд Аймгийн мэргэн, спортын мастер Т.Батхуяг тэргүүн байр эзэлсэн юм. Тэрээр ид харваж байсан үедээ спортоо орхин Австралид ирсэн бөгөөд зургаан жилийн дараа Монгол нум сумаа барин наадмын дэвжээнд сум тавьсандаа сэтгэл огшин байснаа бидэнтэй хуваалцсан юм. Ингээд түүний наадмын сэтгэгдэл, Монгол сур харвааны тухай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
Сур харвааны тэмцээнийг анх Queensland мужийн Монголчууд Австралид зохиог байгуулж байсан бөгөөд энэ жилээс эхлэн Сидней хотод мөн сурын харваатай нааддаг боллоо.
Энэхүү анхны наадмын эрэгтэйчүүдийн төрөлд Говьсүмбэр аймаг, Жахарай мэргэд холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Т.Батхуяг (20 сумнаас 11 онож) түрүүллээ.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд Говьсүмбэр аймаг, Жахарай мэргэд холбооны харваач, аймгийн гарамгай мэргэн харваач, спортын мастер Н.Энхзул (20 сумнаас 13 онож) тэргүүн байрыг эзэлжээ.




Ийнхүү Монголын эрийн гурван наадмын хоёрыг бид Австралид яг л эх орондоо байгаа мэт хийх боломжтой болж байна.
Наадам тэмдэглэсэн муж бүхэнд бөхийн барилдаан болсон бол Queensland болон New South Wales мужийн наадам ийнхүү сур харвааны тэмцээнийг зохион байгуулдаг боллоо.






