Гарз ихтэй жилийг үзсэн Австрали улсад хээрийн түймэр гарах эрсдэл улам нэмэгдэж байна.
Австрали улс байнга л ойн түймэртэй байдаг хэдий ч 2019-2020 оны хооронд урьд хожид үзэгдээгүй хэмжээнд хүрсэн юм. Учир нь тухайн жилийн ойн түймрээр 14 сая га газар галд шатаж, 20 гаруй хүн, 1 тэрбум ан амьтан галын улмаас үрэгдсэн билээ.
Хатан хааны гамшгийн комиссоос цаг уурын онцгой нөхцөлүүдэд авах арга хэмжээний төлөвлөгөө гаргах болсон байна. Үр дүнд нь, Австралийн Түймэр, онцгой байдлын удирдлагын зөвлөлөөс Австрали даяарх сэрэмжлүүлэх системийг шинээр хөгжүүлсэн нь 12-р сараас эхлэн ашиглагдах болжээ.






