SBS Examines: Таны бухимдлаас хэн ашиг олж байна вэ?

Raige Bait header.png

Australian Strategic Policy Institute “уур бухимдлын эдийн засаг”-ийг нийгмийн эв нэгдэлд стратегийн эрсдэл учруулж байна хэмээн анхааруулжээ.

Австралийн цагаач иргэдийн талаар зориуд өдөөн турхирсан, доромжилсон, дуулиан тарьсан бичлэгүүд цахим орчинд олноор тархаж байна. Гэвч эдгээрийг хиймэл оюунаар бүтээсэн, бодит бус бөгөөд бичлэгүүдээс ашиг олж буй сүлжээн нь гадаадад байрладаг.


2025 оны арваннэгдүгээр сард Institute for Strategic Dialogue Их Британируу чиглэсэн, гэхдээ Шри Ланкад суурилсан 126 Facebook хуудсаас бүрдсэн зохион байгуулалттай сүлжээг илрүүлжээ. Тус сүлжээ нь цагаачдын эсрэг болон засгийн газрын эсрэг хиймэл оюунаар бүтээсэн контент нийтэлсэн нь 1.6 сая гаруй хүнд хүрч байв.

Судлаачид уг ажиллагаа нь улс төрийн зорилготой бус, харин “цэвэр ашиг олох зорилготой” гэж дүгнэсэн байна. Түүнчлэн энэ сүлжээнд холбогдох нэгэн хэрэглэгч Meta платформ дээр мөнгө олох хэрэгслүүдийг ашиглах талаар онлайн сургалт явуулж, сошиал медиа постоос хэрхэн орлого олохыг бусдад зааж байсан аж.

Саяхан AAP FactCheck Австралийг онилсон ижил төстэй сүлжээг илрүүлсэн.

Энэ үзэгдлийг “бухимдлын эдийн засаг” буюу “rage bait” эдийн засаг гэж нэрлэдэг.

Mark Andrejevic, Monash University-ийн Медиа, кино, сэтгүүлзүйн сургуулийн профессор, SBS-д өгсөн ярилцлагадаа ийм төрлийн контент цахим орчинд амархан тархаж, хүчтэй нөлөө үзүүлдэг гэлээ.

Хүмүүсийн зан авирыг зохистой хэмжээнд барьж байдаг нийгмийн хэвийн хяналт, зохицуулалт цахим орчинд байхгүй.
Professor Mark Andrejevic, Monash university

“Үүнийг мөнгө болгох бүрэн боломж гэж харж байна. Мөн ийм төрлийн контентыг тарааснаар платформууд ч асар их ашиг олж чаддаг,” гэж тэр хэллээ.

Тэгвэл “бухимдлын эдийн засаг” гэж яг юу вэ? Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

SBS Examines-ийн энэ дугаарт бид “уур бухимдлын эдийн засаг”-ийг авч үзэж, одоо байгаа нийгмийн зөрчил, эмзэг байдлыг гадааны хортой үйл ажиллагаа явуулагчид хэрхэн ашгийн төлөө ашиглаж байгааг тайлбарлана.

SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Share

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now