SBS Examines: Дүрвэгчдийн туршлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Untitled design.png

(Зүүнээс баруун тийш) Berhan Ahmed, Gillian Triggs, Christine Castley нар Австралийн дүрвэгсэдтэй харилцах харилцаа цаг хугацааны явцад өөрчлөгдсөн хэмээн SBS Examines-д ярьлаа. Credit: SBS, Getty Images

Австрали улс нэг сая гаруй дүрвэгчдийг хүлээн авчээ. Гэвч эдийн засгийн өөрчлөлт, засгийн газрын бодлого, мөн суурьшуулах үйл явцын өөрчлөлтүүд нь өнөөгийн дүрвэгчдийн суурьших нөхцөлийг улам хүндрүүлжээ.


Берхан Ахмед 1980-аад онд Суданаас дүрвэгчээр Австралид иржээ. Тэр SBS Examines-д хэлэхдээ шинэ орондоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхалттай тулгарсан ч суурьших үйл явц нь харьцангуй саад багатай байсан гэлээ.

Тэр ирээд удалгүй үйлдвэрт ажил олсон байна.

"Тэр үед Австрали үйлдвэрлэлийн эдийн засагтай байсан ... тэдэнд бидний булчин хэрэгтэй байсан, харин тархи хэрэггүй байсан ... тиймээс тэр орчинд үүнийг хийхэд амар байсан," гэж тэр хэлжээ.

Австралийн үйлдвэрлэлийн салбар буурч, албан боловсролгүй эсвэл англи хэл сайн мэдэхгүй хүмүүсийн хувьд ажилд орох зам илүү хэцүү болсон учраас дүрвэгсэдийн хувьд хүнд нөхцөлд орж байна гэдгийг тэр хэллээ.

“Энэ өөрчлөгдөж байгаа, бид дүрвэгчид ч бас өөрчлөгдсөн гэж боддог. Гэхдээ үгүй — тэд адилхан хэвээрээ,” гэж Ахмед хэлэв.

“Систем шинэчлэгдээгүй байна.”

Энэ дугаарт бид Австралийн дүрвэгчидтэй харилцах харилцаа хэрхэн өөрчлөгдөж байгааг авч үзлээ.

SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Share

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now