Түрээсийн үнэ тогтоохыг NSW-ын сайд зөвшөөрсөнгүй. Илүү урт хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэлээ

RENTAL CRISIS SYDNEY

Rental signs are seen in the suburb of Bondi, Sydney, Sunday, April 02, 2023. (AAP Image/Flavio Brancaleone) NO ARCHIVING Source: AAP / FLAVIO BRANCALEONE/AAPIMAGE

Сидней хотод түрээсийн дундаж үнэ долоо хоногийн 699 долларт хүрчээ.


Австралид түрээсийн хямрал хичнээн гүнзгий нүүрлэж байгааг илтгэж, Сидней хотод долоо хоногийн түрээсийн дундаж үнэ анх удаа 600 доллараас давлаа.

Австралийн нийслэл хотуудын түрээсийн дундаж үнэ өнгөрсөн онд 24 хүртэл хувиар өссөн байна хэмээн Domain-ны гарсан тайланд дурдсан байна.

CoreLogic мэдээллээс харахад Сидней хотод долоо хоногийн түрээсийн дундаж үнэ 699 долларт хүрчээ.

Улс даяар түрээсийн үнэ огцом өсч, олдоц муу байгаа нь муж улсын засгийн газрууд түрээсийн үнийг тогтоох шаардлагатай байгааг дахин авч үзэхэд хүргэв.

Өмнө нь цар тахлын эхэн үед түрээсийн үнийн өсөлтийн 6 сарын турш түр зуур царцааж байсан.

 


Share

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now