FIFA World Cup 2026-ыг SBS Австрали даяар шууд дамжуулна

FIFA World Cup 2026 on SBS.png

FIFA-SBS-ын 40 жилийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Австралид шууд дамжуулах онцгой эрхээ авлаа.


Энэхүү онцгой эрхийн хүрээнд Австралийн үзэгчид Хөлбөмбөгийн ДАШТ-2026™-ын бүх тоглолтыг буюу нийт 104 тоглолтыг үнэ төлбөргүй, шууд үзэх боломжтой болно.

Энэхүү хэлэлцээр нь FIFA болон SBS хоорондын 40 жилийн хамтын ажиллагааг баталгаажуулсан (1986-2026) бөгөөд SBS бол Австралид хөл бөмбөгийн шууд дамжуулалтын эх нутаг юм гэдгийг баталлаа.

Хөлбөмбөгийн ДАШТ-2026 оны 6, 7-р саруудад Канад, Мексик, Америк улсуудад дамнан өрнөх юм. Дэлхийн хөл бөмбөгийн холбоо FIFA удахгүй болох ДАШТ-нд нийт 48 улсын шигшээ баг өрсөлдөж, 104 тоглолт болохыг зарласан.

Дэлхийн хамгийн олон үзэгчдтэй энэхүү спортын арга хэмжээг Австралид SBS, SBS VICELAND, SBS On Demand сувгуудаар үнэ төлбөргүй шууд дамжуулах юм.
SBS-ийн Managing Director James Taylor “Хөлбөмбөг бол SBS-ийн генийн нэг хэсэг юм” гэсэн юм.

"SBS бараг 40 жилийн турш Австралийн телевизийн хөлбөмбөгийн эх орон байсан бөгөөд бид 2026 оны тэмцээнийг Хойд Америкаас шууд дамжуулах болсоноо зарлахад үнэхээр таатай байна. Өмнөх тэмцээнүүдээс илүү олон багтай, илүү олон тоглолттой, илүү олон үзэгчдийг татсан тэмцээн байх болно.” хэмээн ярьжээ.
SBS 2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг Катар улсаас амжилттай шууд дамжуулснаар Австраличуудын дэлхийн томоохон тэмцээний шууд хүлээн авч үзэх шинэ стандарттай болсон юм.

2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий гайхалтай дамжуулалтын үед SBS тэмцээнийг бүрэн эхнээр нь болон хураангуйлсан, тоймлосон хэмжээгээр үзэгчдэд хүргэж байв. SBS On Demand-ийн бэлтгэсэн хүргэсэн "мини тоглолт"-ын тоймыг 80 сая гаруй цагын үзэлттэй байлаа. Энэ үзэлтийн гуравны нэг орчим нь дижитал хэрэглэгчид байсан юм.
SBS Спорт сувгийн захирал Ken Shipp хэлэхдээ "Бид хөлбөмбөгийн оюун санааны өлгий нутаг гэдгээрээ үнэхээр бахархаж байгаа бөгөөд энэхүү гэрээ нь FIFA болон SBS хоорондын 40 жилийн гайхалтай хамтын ажиллагааг бэхжүүлж байна" гэжээ.

“2026 онд бид онцгой сурвалжлагуудаараа Дэлхийн шилдэг тоглолтуудыг дахин дамжуулан хүргэх болно. Хойд Америкт болох тэмцээн нь түүхэн дэх хамгийн том хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд SBS 104 тоглолтыг бүх Австраличуудад шууд, үнэ төлбөргүй дамжуулах болно."



Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service