2015 оны OECD-н мэдээллэснээр шинээр ирсэн хүүхдүүдийг сургуулийн системд оруулах нь шинэ нийгэмд дасан зохицоход хамгийн үр дүнтэй арга юм. Энэхүү тайлангаар Австрали улсад шилжиж ирсэн хүүхдүүд орон нутгийн хүүхдүүдтэй харьцуулахад асуудал шийдвэрлэх, математик, болон уншлагын ур чадвартай ба OECD-н дунджаас дээгүүр үзүүллэлт гаргадаг нь харагдсан.
2015 оны OECD тайлангаар шинээр ирэгч хүүхдүүд орчиндоо дасан зохицох, шинэ амьдралаа эхлүүлэх, болон сургууль дээр тулгарч буй бэрхшээлүүдэд нь сургуулийн хамт олны дэмжлэг туслалцаа чухал нөлөө үзүүлдэг.
Эцэг эхийн оролцоо чухал нөлөөтэй нь маргаангүй үнэн. Австралийн засгийн газар үүнийг ‘эцэг эхийн оролцоо’ буюу хүүхдүүдийнхээ боловсрох үйл явцад идэвхтэй оролцож эерэг нөлөө үзүүлэх гэж тодорхойлдог. Iraqi Ahod Guargis 4 жилийн өмнө нөхөр, 3 хүүхдүүдийн хамт гэгээлэг ирээдүйг мөрөөдөн Австрали улсад нүүж ирсэн.
"Бид 3 хүүхдүүдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө төрсөн нутгаа орхин ирсэн. Хүүхдүүд маань бидний хувьд бүхнээс илүү чухал. Анх ирэхэд шинэ систем, бүх шинэ зүйлд дасан зохицоход санаа зовж байсан. Би 3 хүүхдүүдтэй 2 хүү 1 охин, бурханы авралаар тэд хурдан дасан зохицсон."
Сургуульд элсүүлэхэд хамгийн түрүүнд сургуультай холбогдож уулзах явдал юм. Энэ эхний уулзалтын дараа бүртгэлийн маягт бөглөн сургуульд элсэх хүсэлт гаргах ба дараа нь сургууль эргэн холбогдож танд хариу мэдээ өгөх болно.
Шинээр ирэгч гэр бүлүүд болон хүүхдүүд шинэ сургуульд дасан зохицоход олон хүндрэлүүдтэй тулгардаг.
Викториа-н эцэг эхчүүд гэдэг нэртэй байгууллага Викториа мужийн нийтийн сургуулиудийн эцэг эхчүүдийг төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг. Байгууллагын удирдагч Gail McHardy Австралид нүүж ирсэн эцэг эхчүүдэд тулгардаг бэрхшээлүүдийг тайлбарлалаа.
"Хамгийн түгээмэл асуудал бол мэдээж Англи хэлний бэрхшээл. Гэхдээ хэлний бэрхшээлээс гадна заримдаа зүгээр л Австралийн сургуулийн систем дэх харилцааны стандарттай танилцах асуудал тулгардаг. Тийм учраас миний бодлоор сургуулиуд өөр өөр үндэстэн суралцагч хүүхдүүд болон тэдний гэр бүлд илүү анхаарал хандуулж, зөвхөн хүүхдүүдийг сургуульд элсүүлэх биш эцэг эхчүүдийг мөн сургуультай танилцуулах тал дээр анхаарч ажиллах нь чухал."
Сургуулийн энгийн дүрмүүдийг шинээр ирсэн болон дүрвэгч гэр бүлүүдэд ховор тайлбарладаг. Тухайлбал хүүхдийн өдрийн хоолыг бэлтгэж явуулах зориулалтын сав бэлдэх эсвэл сургууль тарсны дараа цагтаа хүүхдээ ирж авах гэх мэт орно.
Судан улсаас ирсэн Alor Deng Melbourne хотын сургуулиудын дундах харилцаа, холбоог хариуцан ажилладаг. Тэрээр хэлний бэрхшээл, нийгэм-эдийн засаг, соёлын асуудлуудын талаар эцэг эх, багш нар болон сурагчидтай холбоо тогтоон ярилцдаг. Зарим хүүхдүүд хичээлдээ явахаас халширч эхэлдэг гэж тэрээр хэллээ.
"Миний ажмгласнаар зарим хүүхдүүд сургууль дээрх үйл ажиллагаа ялангуяа хичээлийн програмыг сайн ойлгоогүй байдаг ба хүүхэд би үүнийг мэдэхгүй байна, надад тусламж хэрэгтэй байна гэж хэлэхгүй явсаар сургууль дээр ирэх сонирхолгүй болдог тал байдаг. Тиймээс хэрвээ хүүхдүүд ойлгохгүй зүйл байвал хичээлдээ ирэхгүй байснаас тусламж хэрэгтэй байгаагаа илэрхийлж нээлттэй байх хэрэгтэй. Биднийг тэдэнд туслах зорилготой ажиллаж эцэг эхтэй нь холбоо тогтоодог гэдгийг хүүхдүүд сайн ойлгоогүй байдаг."
Анги доторх соёлын ялгааг ойлгуулж зохицуулахад нэг талаас багш нар нөгөө талаас эцэг эхийн нөлөө маш чухал байдаг.
Эцэг эхчүүд багш-эцэг эхийн уулзалт ярилцлагад дуудагддаг. Энэхүү уулзалт нь жилд 1-2 удаа болдог ба багш болон эцэг эх хүүхдийнхээ сурлагын явц, цаашдын төлөвлөгөөны талаар ярилцах ганцаарчилсан яриа болдог.Parents Victoria байгууллын удирдагч Gail McHardy хэлэхдээ энэ уулзалт эцэг эх, багш нарыг холбох хамгийн чухал үйл ажиллагаа юм.
"Багш-эцэг эхийн уулзалт ярилцлагын талаар зарим эцэг эхүүд сайн ойлголтгүй байдаг. Parents Victoria байгууллагын зүгээс олон үндэстний эцэг эхчүүдэд зөвлөхөд тухайн сургуулиас Австралийн боловсролын систем, сургуулийн дүрэм, ёс заншилын талаар бүрэн мэдээлэл авах нь чухал юм. Мөн сургуулиуд эдгээр эцэг эхчүүд энэ талаар мэддэг байх гэж таамаглалгүйгээр заавал тэдэнтэй энэ талаар ярилцах шаардлагатай."
Эцэг эхчүүд энэхүү багш-эцэг эхийн уулзалтанд оролцохдоо нээлттэй байж, шударгаар ярилцах нь чухал.
Alor Deng хэлэхдээ ихэнх эцэг эхчүүд уулзалтыг маш их сонирхож ирдэг.
"Эцэг эхчүүд хүүхдээ тухайн хичээлийн улиралд юу сурч, хийж байсныг мэдэхийг хүсэх нь ойлгомжтой. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээсээ сургуулийнх нь талаар сонсохоос илүү багшаас хүүхдийнхээ талаар сонсож мэдэхийг илүүд үздэг. Хүүхдүүд хичээлийнхээ талаар бүх зүйлийг яриад байдаггүй шүү дээ. Тиймээс бид энэ уулзалтын үеэр зарим эцэг эхчүүдэд ялангуяа Сомаль болон Араб хэлээр орчуулга хийж өгдөг. Учир нь хүүхдийнхээ сурлагын явцын талаар бүрэн ойлголт авах нь эцэг эх бүрт чухал шүүдээ."
Тухайн дүүргийн олон үндэстний тархалтаас хамааран ихэнх сургуулиудад орчуулгын үйлчилгээ байдаг.
Хүүдийнхээ сургуулийн уулзалтанд оролцохоос гадна эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлд болон сургуулийн арга хэмжээнд сайн дураар оролцох бүрэн боломжтой хэмээн Gaily McHardy хэллээ.
"Викториа мужийн сургуулийн системд эцэг эхчүүд олон төрлийн аргаар оролцох боломжтой. Мэдээж хамгийн түрүүнд Эцэг Эхийн Холбоонд нэгдэх, мөн хүүхдүүд ангидаа ном унших үеэр хамт сууж сонсох, сургуулийн хоолны газар, дэлгүүрт туслах, ногоон цэцэрлэгт сайн дураараа ажиллах, спортын арга хэмжээнд оролцох гэх мэт олон аргаар идэвхитэй оролцож болно."
3 хүүхдийн ээж Ahod Guargis хэлэхдээ хүүхдүүдийнхээ сургуулийн нь арга хэмжээнд идэвхитэй оролцох нь тэдний амжилтанд эерэгээр нөлөөлдөг.
"Би бүх эцэг эхчүүдийг сургуулийн арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалдаг. Бидний оролцоогүйгээр сургууль дангаараа хүүхдүүдэд бүрэн туслах боломжгүй гэж би боддог. Өөрийнхөө талаар товч танилцуулахад би Roxburgh College-д олон үндэстний туслахаар ажилладаг ба энэ жил хүүхдүүд маань бүгд надтай хамт ажиллаж байгаа. Би Араб, Сир болон Турк гэр бүлүүдтэй ажилладаг."