Асрагч байх нь их чухал үүрэг хариуцлага боловч заримдаа сэтгэлзүйн болон биеийн хүчний тал дээр бага зэрэг хүнд байх талтай.
Асрагч болоход хамгийн түрүүнд яах вэ?
Гэр бүлийн гишүүд ээж аав, хүүхдүүд болон эмээ өвөө нар ч асргач болон ажилладаг. Асрагч нь чухал ажил тул тэд заавал тусгай сургалтанд суусан байх шаардлагатай.
“Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн хүнээ асрах гэж байгаа бол тухайн хөгжлийн бэрхшээлийн талаар суралцаж, мэдээлэлтэй болох ёстой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн асрахад тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн давах болон стресст уян хатан байх талаар мэдээлэл авах хэрэгтэй болдог,” хэмээн Ethnic Community Services Co-operative of NSW байгууллагын асрагч нарыг дэмжих группийн удирдагч Khanh Le тайлбарлалаа.
Хэрвээ та асрагчаар бүтэн цагаар ажиллах сонирхолтой бол TAFE коллежийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчлэх гэсэн курс сургалтанд сурч мэргэшиж болно.
“Хэрвээ та энэ чиглэлээр мэргэшин career болгох хүсэлтэй бол эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлэй хүнд үйлчлэх чиглэлээр Сертификат 3 эсвэл 4-г авч мөн цаашид үргэлжлүүлэн суралцах ч боломжтой. Ажлын байрны хувьд та туслах ажилтнаар эхлэн ахлах ажилтан дараа нь багийн удирдагч гэх мэтээр дэвшээд туршлагатай болох боломжтой,” хэмээн Aвстралийн Хөгжлийн бэрхшээлийн Сан -д ажилладаг Karina Tran тайлбарлалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй, хүнд гэмтэлтэй шинээр ирсэн хүмүүст Австралид оршин суухад туслах зайлшгүй чадваруудыг суралцахад нь асрагч нар хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг.

Source: Getty Images
“Зарим хүмүүст нийгэмших чадваруудыг суралцах шаардлага байдаг. Тухайлбал зарим хүмүүс нийтийн тээврээр хэрхэн зорчих тухай мэдэхгүй гадуур гарахаас их айдаг тул гадуур аялах сургалт орно. Мөн хоол хийх, хувийн ариун цэвэр барих, болон хүмүүстэй хэрхэн харилцах тухай зэрэг чавдаруудыг тэд суралцдаг. Тиймээс асрагч нар их чухал үүрэгтэй ба хэрвээ адил хэлээр ойлголцдог байвал бүр ч давуу тал болох юм, гэж Tran ярилаа.
Бэрхшээлүүд
Асрагч байна гэдэг их тэвчээр шаардсан хүнд ажил заримдаа тухайн хүнд сөргөөр нөлөөлөх ч тал байдаг. Асрагч нарыг стресс, ядаргаанаас сэргийлэхийн тулд the Ethnic Community Services Co-operative байгууллага тэдний эрүүл мэндэд их анхаарал хандуулж ажилладаг.
“Манай байгууллага асрагч нарт зориулсан тэдний эрх үүргийн талаарх мэдээлэл олгох сургалт болон нийгмийн бусад олон үйл ажиллагануудыг зохион байгуулдаг. Бид асрагчдийг эдгээр үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, гадуур хамт олноорооо гарч эрүүл мэндээ сайжруулахыг уриалдаг,” хэмээн Le хэллээ.
Бусад хүмүүсийн эрүүл мэндийг анхаарч ажиллахдаа асрагч нар өөрсдийнхөө эрүүл мэнд, сайн сайхныг үл тоохгүй байх нь маш чухал. Асрагч нарт бусадтай уулзах, цагийг зугаатай өнгөрөөх зав бага байдгаас бусдаас тусгаарлагдсан мэт мэдрэмж болон ганцаардал их элбэг тохиолддог.
Ljiljana Zruic бол Down’s syndrome-той 26 настай хүүгээ асардаг эмэгтэй. “Хүүд мин энэ дэлхийд бусдын адил хүлээн зөвшөөрөгдөхгүй байх нь хамгийн айдас, харин эх хүний хувьд хүүгээ ганцаардуулахгүй түүний хувьд бүх зүйл нь бүх хүмүүс нь байхын тулд үргэлж л хамт хажууд нь байдаг. Бүтэн 25 жилийн хугацаанд энэ жил би анх удаа 2 долоо амралт аван түүнээс хол байж үзлээ,” гэж тэрээр хэллээ.
Зарим тохиолдолд асрагч нарын бухимдал тэдний бусад харилцаанд нөлөөлдөг. “Гэр бүлийн харилцаанд эвдрэл үүсэх тал байдаг. Гэр бүлийн хүмүүстэй ярилцаж байхад тэд эхнэр нь үргэлж хүн асарсаар нөхрийгөө үл тоох эсвэл анхаарал халамж багассан гэх гомдол гаргадаг,” хэмээн тэрээр нэмж хэллээ.

Source: Getty Images
Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн хүнээ асарч байгаа Англи хэл сайн мэдэхгүй шинээр ирэгсэд, дүрвэгчид, болон орогнол хүсэгдэд тулгарах бэрхшээлүүд улам л их байх болно. “Мэдээж шинэ улсад ирээд хэлийг нь мэдэхгүй, ямар хууль дүрэмтэй, ямар үйлчилгээ авах боломжтойг мэдэхгүйгээр хүн асрахад хэд дахин хүнд байна,” гэж тэрээр хэлсэн.
Гадуурхал, дарамт болон бусад хүний эрхэд халдсан хэрэг олон хүнд тохиолдож байсан. Эдгээр нь шинээр ирсэн хүмүүсийн сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр нөхцөл байдлыг ойлгодог, Англиас бусад хэлээр ярьдаг асрагч, туслах ажилтнууд маш их өндөр эрэлт хэрэгцээтэй байгаа.
Хүнд гэхдээ давуу тал ихтэй
Асрагч нь хэдийгээр хүнд ажил ч олон сайхан давуу талтай. Le хэлэхдээ асрагч нарыхаа баг болон тэдний асардаг хүмүүсийг харж байхад тэд хоорондоо насан туршийн эерэг харилцаа холбоотой болон бие биендээ дасдаг. Тэдний харилцаа холбоо бол үнэлэшгүй давуу талын нэг:
“Асрагч нар бие биедээ үргэлж туслахыг харах их сайхан. Тэд яг л сайн найзууд, нэг гэр бүл мэт байдаг. Хамт гадуур зугаалж, төрсөн өдрүүд тэмдэглэх, амралтай хамт өнгөрөөх гэх мэт их ойр дотно байхыг хараад би эдгээр хүмүүсийг нэгтгэхэд хувь нэмрээ оруулан ажилласандаа их баярлаж явдаг.”