Цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийн (Electricity Bill) тухай

Utility and rates bills in Melbourne

Source: AAP/Julian Smith

Та ашигласан цахилгааныхаа хэмжээнд таарсан зөв хэмжээний төлбөрийг төлж байгаа эсэхээ хянахад цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийн (Electricity Bill) талаар сайн ойлголттой байх хэрэгтэй. Хэрвээ таны төлбөрийн нэхэмжлэл дээр ямар нэгэн алдаа гарсан эсвэл та төлбөрөө заасан хугацаанд төлөх боломжгүй тохиолдолд тусламж авах боломжтой байдаг.


Эрчим хүч ашигласан төлбөрийн нэхэмжлэлүүд харагдах байдлаараа борлуулагч компаниас шалтгаалан өөр өөр байдаг ч бүгд үндсэн нэг төрлийн мэдээллийг тусгасан байдаг.

Та хэр хэмжээний төлбөрийг, ямар хугацаанд төлөх ёстойгоо мэдэж байх нь чухал.

Үүнээс гадна таны нэхэмжлэл дээр цахилгаан ашигласан хугацааны эхэлсэн болон дууссан өдрүүд, хэр хэмжээний цахилгаан ашигласан тухай, ямар тарифаар төлбөр тооцогдож байгаа, нэмэлт төлбөр тооцогдсон эсэх, мөн борлуулагч компанитай холбоо барих зэрэг мэдээллүүд бичигдсэн байдаг. Мөн таны нэхэмжлэл дээр ямар нэгэн үнийн тарифийн өөрчлөлт гарсан эсэхийг мэдээллэсэн байдаг тул та анхааралтай уншиж танилцаж байх хэрэгтэй.

Цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийн жишээ загвар харах болон хэрхэн уншиж ойлгох тухай эндээс болон энд дарж танилцаж болно. 


Цахилгааны төлбөрийн нэхэмжлэл сар бүр эсвэл 3 сар тутамд ирдэг ба төлбөр гарсан өдрөөс хойш 13 өдрийн дотор төлбөрийг төлөх ёстой байдаг. Зарим борлуулагч компаниуд заасан хугацаанд төлбөрийг төлсөн тохиолдолд төлбөрийн хэмжээнд хөнгөлөлт үзүүлдэг тул та цаг хугацаанд төлж эдгээр хөнгөлөлтийг алдахгүй байх нь чухал.
Post Office
Source: SBS Mongolian

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Төлбөрийг төлөх хэд хэдэн замууд байдаг. 

-Утсаар эсвэл онлайн-аар кредит эсвэл дебит картаар төлөх боломжтой.
-Австралийн шуудангийн салбар дээр очин төлж болно. Мөн та тухайн борлуулагч компанийн төлбөрийн картаар шуудангийн салбар дээр тогтмол бага хэмжээгээр төлбөрөө хийж болдог.
-Та өөрийн банкны даснаас автоматаар тухайн хугацаанд төлбөрийг татаж авахыг борлуулагч компанид хүсэлт гаргаж болно.
-Хэрвээ та Centrelink-ээс тэтгэмж авдаг бол Centrepay гэсэн тохируулга хийснээр таны төлбөр Centrelink-ийн тэтгэмжээс тань шууд төлөгдөх боломжтой.

Хэрвээ төлбөрөө заасан хугацаанд төлөх боломжгүй тохиололдолд яах вэ?

Хэрвээ та төлбөрөө цагт нь төлөх боломжгүй болсон бол санаа завах хэрэггүй танд бусад сонголтууд байгаа ба хамгийн гол нь борлуулагч компанитайгаа аль болох түргэн холбоо барих нь чухал.

“Цахилгаан борлуулагч компаниуд төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа хэрэглэгчиддээ тусламж дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг. Тиймээс танд ямар хөнгөлөлт туслалцаа үзүүлэх боломжтой эсэхийг асуун борлуулагчтайгаа холбоо барих хэрэгтэй,” хэмээн Австралийн Эрчим Хүч Зохицуулагч байгуулагын дарга Paula Conboy тайлбарлалаа. “Тэд заримдаа таны төлбөр төлөх хугацааг сунгах, төлбөрийг барагдуулах төлөвлөгөө гаргаж өгөх, эсвэл bill smoothing arrangements буюу тогтмол хугацаанд ижил хэмжээний төлбөр төлөх зохицуулалт хийж өгч болдог. Мөн тэд таныг hardship program буюу санхүүгийн хүндрэлтэй үеийн хөнгөлөлтийн хөтөлбөрт хамруулах боломжтой байдаг. Тиймээс асуудал хүндрэхээс өмнө та заавал борлуулагч комданитайгаа аль болох түргэн холбоо тогтоож тусламж авах хэрэгтэй.”

electricity_bill_and_cash.jpg?itok=rBZ37FtY&mtime=1526104300

Төлбөрийн нэхэмжлэл дээр алдаа гарсан тохиолдолд яах вэ?

Хэрвээ таны төлбөр ердийн үеээс илүү гарч та ямар нэгэн алдаа гарсан байх гэж сэжиглэж байвал эхлээд төлбөр өндөр гарах ямар нэгэн шалтгаан байгаа эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Та эрчим хүч илүү ашигладаг шинэ угаалгын машин авсан уу? Хүйтний улирал эхэлснээс та нэмэлт халаагуур ашигласан уу? Таны гэрт найз нөхөд, хамаатны гэр бүл түр хугацаанд хэдэн долоо хоног хамт амьдарсан уу?

Хэрвээ төлбөр нэмэгдэж гарах чмар нэгэн шалтгаан гараагүй тохиолдолд борлуулагчтайгаа холбоо барин тодруулж болно. Таны холбогдсон хүн туслах боломжгүй бол менежертэй холбож өгөхийг хүсэж болно. Холбоо барисан хүмүүсийн нэр, ямар тайлбар тавьсан тухай тэмдэглээд авах хэрэгтэй.

Хэрвээ асуудал шийдэгдэхгүй хүндэрвэл та мужийн Эрчим Хүчний Оmbudsman байгууллагатай холбогдож болно. Энэ тусдаа байгууллага ба үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. “Бид үйлчлүүлэгчийг эсвэл салбар байгууллагыг төлөөлж ажилладаггүй тул 2 талыг шударга, үндэслэлтэй үр дүнд хүргэхийг зорин ажилладаг” хэмээн Викториа мужийн Эрчим Хүч болон Цэвэр Усны Ombudsman байгууллагын Cynthia Gebert тайлбарлаж хэллээ.

Та борлуулагч компани руу эсвэл Эрчим Хүчний Оmbudsman байгууллага руу залгахдаа үнэгүй Орчуулгын Үйлчилгээ авч болно. Эхлээд Орчуулгын Үйлчилгээ буюу 13 14 50 дугаар луу залгана.

Эдгээр муж болгоны Эрчим Хүчний Оmbudsman байгууллагын вэб сайт руу орж мэдээлэл авч болно: VictoriaNew South Wales,Western AustraliaQueenslandSouth AustraliaNorthen TerritoryAustralian Capital Territory болон Tasmania

electricity_paying_online_getty.jpg?itok=441fvM3l&mtime=1526104401

Цахилгааны хэрэглээгээ хянах

Хэрвээ та цахилгааны хэт их төлбөр гарахаас санаа зовж байгаа бол хэрэглээгээ байнга хянаж байхад л хангалттай. Ихэнх цахилгаан болрлуулагч компаниуд танд өдөр тутмын хэрэглээгээ хянах боломжтой апп эсвэл онлайн хэрэгслийг санал болгодог.

Тийм хэрэгсэл байхгүй тохиолдолд та өөрөө хэрэглээгээ хянах бас боломжтой. “Та цахилгааны хэрэглээг хянах зориулалттай төхөөрөмж гэртээ суурилуулж болно. Эсвэл тоолуурын заалтаа нэг өдөр шалган дараагийн өдрийн үзүүлэлттэй харьцуулан цахилгааны хэрэглээгээ хянаж болно” хэмээн Cynthia Gebert хэллээ.

Та эрчим хүч хэмнэх тухай зөвлөгөөг эндээс авч болно.

Мөн цахилгааны төлбөрийн нэхэмжлэл, цахилгааны борлуулагч компаниуд болон эрчим хүч хэмнэлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Австралийн Эрчим Хүч Зохицуулагч байгууллагын Energy Made Easy вэбсайт-р орон авч болно.

 


Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service