Хэдийгээр хор хөнөөлгүй мэт санагдаж болох ч Австралийн байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэн зарим бараа, бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг Австралийн Биоаюулгүй байдлын тухай хуулиар хориглосон байдаг.

Хэрвээ та энэ жагсаалтад орсон бараа бүтээгдэхүүнийг мэдүүлэлгүйгээр Австрали улсад оруулж байгаад баригдвал их хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаас гадна визийг тань цуцлах хүртэл арга хэмжээ авдаг ажээ.

Австралид жимс үр тариа, махан бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг хориглодог.

Хэрэв био аюулгүй байдлын эрсдэл их барааг мэдүүлээгүй байвал визний тодорхой ангилалтай аялагчдыг Австрали руу нэвтрэхээс татгалздаг.

Та Австралид ирэхдээ авч ирж болохгүй бараа, бүтээгдэхүүний тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Department of Agriculture, Water and the Environment website -д хандаарай.
Хэрвээ та согтууруулах ундаа, тамхи, үнэт эдлэл, электрон тоног төхөөрөмж авч ирэх гэж байгаа бол нарийвчилсан мэдээллийг Australian Department of Home Affairs-ээс аваарай.
Австралийн тухай мэдээг байнга авахыг хүсвэл цахим орчинд бидэнтэй хамт байгаарай. SBS Mongolia websie, SBS Mongolia Facebook page-ийг дагаарай.






