Сара /Бодит нэрийг өөрчилсөн болно/ сүүлийн хэдэн жил 300 орчим долларын үнэтэй хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан. Үүний ихэнх нь хоол хүнс, заримдаа хумсны будаг гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн хулгайлсан гэжээ.
"Хэрэв надад хангалттай мөнгө байхгүй эсвэл буруу тооцоолсон бол би хамгийн хямд хэдэн зүйлийг уншуулдаггүй" гэж тэр SBS The Feed-д ярьжээ.
Олон мянган австраличуудын адил Сара амьжиргааны өртөг, орон сууцны хямралаас хүнд цохилт авсан нэгэн.
2019-2023 оны хооронд Өмнөд Австралид дэлгүүрийн хулгайн гэмт хэрэг хоёр дахин өссөн байна. Баруун Австралид 42 хувиар өссөн бол Квинсландад 25 хувиар өссөн байна. Тэр энэ баримтаа Мужийн цагдаагийн бүртгэлээс авсан ажээ.Queensland-ын Griffith University-ийн жижиглэн худалдааны гэмт хэргийн судалгаа хийдэг профессор Michael Townsley-д байгаа мэдээлэл

8-р сард Coles-ын барааны алдагдал /Үүнд хулгай, хүнсний хаягдалыг багтаан тооцоход/ өнгөрсөн жилтэй харьцуулахад 20 хувиар өссөн гэж мэдээлжээ. Woolworths компанийн гүйцэтгэх захирал Брэд Бандуччи нийт барааны алдагдлын дөрөвний нэгийг хулгай эзэлж байна гэж тооцоолжээ.
Монаш их сургууль 1000 гаруй худалдан авагчдыг оролцуулсан нэгэн судалгаа явуулжээ. Австралийн худалдан авагчдын дөрөвний нэгээс илүү хэсэг нь хулгайн зарим хэлбэрийг "бага зэрэг" үндэслэлтэй зүйл гэж үзэж байна.






