A patient is examined by a gynaecologist in a gynecological chair. Source: iStockphoto / stefanamer/Getty ImagesУмайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Гэхдээ зөвхөн эрт үед нь илрүүлж чадвал. Гэвч соёлын болон хувийн шалтгаануудын улмаас эмэгтэйчүүд уг шинжилгээнээс зайлсхийдэг. Харин одоо дэлхийд тэргүүлэх тестийн тусламжтайгаар Австрали 2035 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг бүрэн устгах зорилготой байна. Энэхүү тест нь бүх эмэгтэйчүүдэд аюулгүй бөгөөд соёлын онцлогийг харгалзсан сонголттой байдаг. Хамгийн гол нь энэ тест таны эсвэл ойр дотны хүмүүсийн тань амь насыг аварч чадах чухал шинжилгээ юм.
Published
By Melissa Compagnoni
Presented by Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS
Skip to podcast episode content
Share this with family and friends
Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Гэхдээ зөвхөн эрт үед нь илрүүлж чадвал. Гэвч соёлын болон хувийн шалтгаануудын улмаас эмэгтэйчүүд уг шинжилгээнээс зайлсхийдэг. Харин одоо дэлхийд тэргүүлэх тестийн тусламжтайгаар Австрали 2035 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг бүрэн устгах зорилготой байна. Энэхүү тест нь бүх эмэгтэйчүүдэд аюулгүй бөгөөд соёлын онцлогийг харгалзсан сонголттой байдаг. Хамгийн гол нь энэ тест таны эсвэл ойр дотны хүмүүсийн тань амь насыг аварч чадах чухал шинжилгээ юм.
гол агуулга:
- Умайн хүзүүний шинжилгээгээр хүний хөхөнцөр вирусыг илрүүлж, амь насыг авардаг.
- Хэрэв эрт үед нь илрүүлээгүй бол HPV-ийн халдвар хорт хавдар зэрэг ноцтой эрүүл мэндийн асуудалд хүргэж болзошгүй.
- Олон соёлын гаралтай эмэгтэйчүүд шинжилгээнд хангалтгүй хамрагддаг.
- Шинжилгээний сорьцыг өөрөө авах арга нь бүсгүйчүүдэд тулгардаг олон бэрхшээлийг арилгаж байна.
Өөр соёл, ондоо хэлтэй бүсгүйчүүд умайн хүзүүний шинжилгээнд хамрагдах нь цөөн байдаг. Ялангуяа шинээр ирсэн бүсгүйчүүд шинжилгээнд хамрагдахгүй байх нь элбэг. Гэхдээ та GP-дээ цаг авч эмчтэйгээ уулзан шинжилгээг хийлгэх бүрэн боломжтой. Энэ шинжилгээг эмч хийх эсвэл өөрөө арчидас авах аргаар хийж болно.
Та умайн хүзүүний шинжилгээг өөрөө авч болно.Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.