Австралийн нийслэл Канберра хотод Монголын анхны fine dining нээгджээ. Тэд зөвхөн монгол хоолоор үйлчлээд зогсохгүй Монгол соёлыг танилцуулах зорилготой.
Монголын тухай анхны сэтгэгдэл эндээс эхлэлтэй байгаасай гэж Наадам рестораныхан хүсдэг. Тийм ч учраас хоолны амт, үйлчилгээний чанараа улам сайжруулахыг эрмэлздэг тухайгаа үүсгэн байгуулагч Ганбаяр ярьсан юм.


Айрагтай эсвэл чацарганатай коктейл найруулж, стүжинг Итали амтаар баяжуулж, битүү шөлийг ногоон гурилаар бүтээж эхлэл хоол болгон Монгол хоолыг рестораны түвшинд авч ирэх гэж багагүй хугацаа зарцуулжээ.

Бид хүссэн хүсээгүй Монголыг төлөөлж байна. Энэ хариуцлагыг хүлээж авч, бид түүх, хоолныхоо тухай аль болох ихийг уншиж мэдэж, үйлчлүүлэгчдййн асуултад түгдэрэлгүй хариулах том шалгууртай болсон.Х.Мөнхбилгүүн, Наадам рестораны Гүйцэтгэх захирал







