Австрали улс хувцасыг хог болгохгүйн тулд хөтөлбөр хэрэгжүүлнэ

Cloths.png

On average, every Australian buys 56 items of clothing every year, most of which are made from non-sustainable, non-durable materials, according to the Australian Fashion Council. Source: AAP / Paul Miller

Австралид жил бүр 800,000 гаруй тонн даавуун эдлэл, түүний дотор хувцас хаягддаг. Загварын салбар энэ бүх хаягдлыг гол эх үүсвэр болдог. Үүнийг өөрчлөхөөр Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.


ГОЛ АГУУЛГА:
  • Хувцас загварын салбарын хог хаягдлын багасгах зорилготой нэгэн хөтөлбөрийг эхлүүлнэ
  • The National Clothing Stewardship хөтөлбөр нь нөхөн сэргээлт, дахин ашиглах, дахин боловсруулалтыг сайжруулах зорилготой
  • Австралийн загварын салбар нь даавуун хог хаягдлын ихэнх хувийг бий болгодог
Австралийн загварын салбарт 27 тэрбум долларын хөрөнгө эргэлддэг бөгөөд тэд уул овоо мэт даавуун хогийн цэг үүсгэх гол үйлдвэрлэгчид болдог.

The National Clothing Stewardship хөтөлбөрийн хүрээн загвар бүтээхээс эхлээд ашиглалтын хугацаа дуусах хүртэлх хаягдалтай тэмцэх зорилготой юм.

Жил бүр Австралийн нэг иргэн дунджаар 15 кг шинэ хувцас худалдаж авдаг. Үүний дийлэнх хувийг дахин боловсруулах боломжгүй материалаар хийгдсэн байдаг ажээ.
BlockTexx co-founder Adrian Jones collecting unwanted textiles in Sydney (SBS-Sandra Fulloon).jpg
Австралийн анхны томоохон хэмжээний даавуун эдлэл дахин боловсруулах үйлдвэр Queensland мужийн Logan хотод энэ оны хоёрдугаар сард нээгджээ.
BlockTexx үйлдвэр энэ жил 4000 тонн хаягдал боловсруулна, түүнийг жил бүр 10,000 тонн болгохоор зорьж байна.

Нийт хувцасны борлуулалт 2050 онд 160 сая тоннд хүрч, одоогийн хэмжээнээс гурав дахин нэмэгдэх боломжтой байна.  

Гэсэн хэдий ч дэлхий даяар бүх хувцасны нэг хүрэхгүй хувийг дахин боловсруулдаг.

 



Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service