ОНЦЛОХ НЬ:
- ДЭЛХИЙ НИЙТ 8 ТЭРБУМ ХҮН БОЛЖ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА НЬ 1950 ОНЫХООС ГУРАВ ДАХИН ИХ БАЙНА.
- ТӨРӨЛТИЙН ТҮВШИН БУУРСАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН ӨСӨЛТИЙН ХУРД 2050 ОН ГЭХЭД ОЙРОЛЦООГООР 0.5 ХУВЬ БОЛЖ БУУРЧ МАГАДГҮЙ.
- НҮБ-ААС ХҮН АМ БУУРЧ ЭХЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ 2080-ААД ОНД 10.4 ТЭРБУМ ОРЧИМД ХҮРНЭ ГЭЖ ТААМАГЛАЖ БАЙНА.
- ЭНЭТХЭГЧҮҮД ХЯТАДУУДААС ОЛОН БОЛНО

The global population is more than three times higher than the 2.5 billion global headcount in 1950 and it will continue to grow before peaking and then steadily declining. Source: SBS
Хүн амын өсөлт удааширч байна
Дэлхийн хүн амын өсөлтийн хурд 1960-аад оны эхээр дээд цэгтээ хүрч, түүнээс хойш огцом буурсан гэж НҮБ-ын Хүн амын сангийн мэдээлэл дурдсан байна.
Жилийн өсөлт 1962-1965 оны хооронд 2.1 хувьтай байсан бол 2020 онд 1 хувиас доош буужээ.
Хүн амын жилийн өсөлтийн энэ үзүүлэлт 2050 он гэхэд ойролцоогоор 0.5 хувь болж буурах магадлалтай байгаа аж.

The population growth rate of Australia and the world is steadily decelerating due to declining fertility rates. Source: SBS
Бид энэ зуунд хамгийн оруулаа болно
Учир нь дэлхийн хүн амын дундаж наслалт болон нөхөн үржихүйн насны хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энэ үзүүлэлтээр хүн амын тоо өссөөр байх бөгөөд 2030 онд 8.5 тэрбум, 2050 онд 9.7 тэрбум, 2080-аад онд 10.4 тэрбумд хүрнэ гэж НҮБ төсөөлж байна.
Харин бусад судалгааны төвийнхөн өөр дүгнэлт гаргасан байна.
АНУ-д төвтэй Health Metrics and Evaluation хүрээлэн (IHME) 2020 онд хийсэн судалгаагаар дэлхийн хүн амын тоо 2064 он гэхэд дээд цэгтээ хүрнэ, гэхдээ 10 тэрбумд хүрэх гэж үзжээ. Харин 2100 он гэхэд 8.8 тэрбум болж буурна гэж тооцоолжээ.
"Бидний таамаг НҮБ-ынхаас доогуур байгаа. Гэхдээ үүнийг батлах сайн нотолгоо бидэнд бас бий гэж тус хүрээлэнгийн судалгааны ахлах Стейн Эмил ярьжээ. Тэдний баримт бол "төрөлтийн тэс өөр загвар"-ыг ашигласан бөгөөд энэ дагуу бол хүн ам ердөө 9-10 тэрбум хүрэх болно.
Төрөлтийн түвшин буурч байна
1950 онд нэг эмэгтэй дундажаар тав орчим хүүхэд төрүүлж байсан бол 2021 онд 2.3 хүүхэд боллоо. Тэгвэл 2050 он гэхэд энэ тоо 2.1 болж буурна гэж НҮБ-аас мэдээллээ.

Global fertility rates are gradually dipping, which means eventually our population will decline too. Source: SBS
Дундаж наслалт нэмэгдэж, хүн ам өтөлж байна
Дэлхийн хүн амын өсөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйл бол дундаж наслалт нэмэгдсээр байгаа явдал юм. 2019 онд хүн дунджаар72.8 жил амьдарч байсан. Энэ нь 1990 онтой харьцуулахад есөн жилээр илүү байна. Тэгвэл 2050 он гэхэд дундаж наслалт 77.2 болно гэж НҮБ таамаглаж байна.
Үүний үр дүн нь төрөлт буурна. Бас 2022 онд 65-аас дээш насны хүмүүсийн эзлэх хувь 10 хувь байсан бол 2050 онд 16 хувь болж өсөх төлөвтэй байна.
Энэ дэлхийн хүн амын өтөлж байгаагаас хөдөлмөрийн зах зээл, үндэсний тэтгэврийн тогтолцоонд нөлөөлж, өндөр настны асаргаа асар их зардалта болохоор байгаа юм.

The global proportion of people over 65 is expected to rise from 10 per cent in 2022 to 16 per cent in 2050. Source: SBS
Дэлхийн улс орнуудын хүн амын тоо эрс ялгаатай болно
Тухайлбал, НҮБ-аас 2050 он гэхэд хүн амын өсөлтийн талаас илүү хувийг Ардчилсан Конго, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани зэрэг найман улсаас бүрдүүлнэ гэж төлөвлөж байна. Зарим шинжээчид эдгээр бүс нутгийн хүн ам зүйн ялгаа нь цаашдын геополитикт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Энэтхэгчууд Хятадуудаас олон болно
Өөрчлөгдөж буй чиг хандлагын өөр нэг жишээгээр, хамгийн олон хүн амтай Хятад, Энэтхэг хоёр улс 2023 онд индэр дээр байраа солилцох болно гэж НҮБ мэдэгдэв.
Хятадын 1.4 тэрбум хүн ам эцэстээ цөөрч эхлэх бөгөөд 2050 он гэхэд 1.3 тэрбум болж буурах болно гэж НҮБ-ын төсөөлж байна. Ингэж буурсаар энэ зууны эцэс гэхэд Хятадын хүн ам ердөө 800 сая болж буурах боломжтой.
Харин одоогоор Хятадаас цөөхүүлээ байгаа Энэтхэгийн хүн ам 2050 он гэхэд 1.7 тэрбум болж өсөх төлөвтэй байгаа ажээ.
АНУ 2050 онд НҮБ-ын хамгийн олон хүн амтай гурав дахь орон хэвээр байх боловч 375 сая хүн амтай Нигертэй тэнцэнэ.
Австралийн хувьд одоогийн хүн ам 26 саяд хүрээд байна.