Австралид жилийн турш нарны хүчтэй тусгал ирдэг нь нарнаас эрчим хүч үйлдвэрлэх өргөн боломжийг олгодог. Сүүлийн жилүүдэд Австралийн цахилгаан эрчим хүчний хангамжид энэ нь улам бүр чухал хувь нэмэр оруулж байна. Харин та гэрийнхээ цахилгааныг нарнаас авах зай хураагуур суурилуулах сонирхолтой байгаа бол энэ дугаарыг сонсоорой.
Гол агуулга:
- Австралид нарны эрчим хүчний хэрэглээ улам бүр түгээмэл болж байгаа бөгөөд одоо орон сууцны 30 хувь нь үүнийг ашиглаж байна.
- Орон сууцны эзэд болон түрээслэгчид нарны зай хураагуурыг суурилуулах боломжтой; Гэхдээ энэ нь богино хугацаанд зардлаа нөхөхөд хэцүү тул түрээслэгчдэд давуу тал багатай гэж үзэж болно.
- Зай хураагуур суурилуулах хөнгөлөлт болон дэмжлэгүүд муж, нутаг дэвсгэрүүдэд өөр өөр байдаг.

energy.gov.au сайтаар орж илүү мэдээлэл аваарай.
Өөрийн амьдарч буй муж, нутаг дэвсгэрт ямар боломж байгаа тухай дараах линкүүдээр орж аваарай:
Танд асуулт эсвэл ямар сэдвээр нэвтрүүлэг хийх санаа байгаа бол australiaexplained@sbs.com.au хаягаар бидэнд захидал илгээнэ үү.
Мэдээж SBS Mongolian FB танд үргэлж нээлттэй байх болно.






