Монголын зарим уламжлалт хэвшмэл ойлголт, хэвийн мэт үзэгдэл Австралид ноцтой гэмт хэрэг, зөрчилд тооцогддог. Энэ тухай Элчин сайдын яамны Зөвлөх, Консулын хэлтсийн дарга Б.Баттүвшинтэй ярилцлаа.
Энэ оны 3-р сарын сүүлийн байдлаар Австралид 12,500 гаруй Монгол иргэн амьдарч байна гэсэн мэдээллийг статистикийн байгууллагаас гаргажээ.
Шинээр ирж байгаа хүмүүс Австралийн хууль дүрэм, нийгмийн хэм хэмжээг мэдэхгүйгээс гэмт хэрэгт холбогдох явдал нэмэгдэж байгаа учраас Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргасан. Энэ тухай бид тодруулан ярилцлаа.






