Хэзээ ч ийм их татгалзаж байсангүй': Оюутны визний гаралт хамгийн доод түвшинд хүрч буурчээ

visa.png

Оюутны визний зөвшөөрөл 2023 оны 12-р сар хүртэлх зургаан сарын хугацаанд ойролцоогоор 81 хувь болж буурсан нь 2005-06 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт юм. Source: AAP

Оюутны визний зөвшөөрлийн хувь таван хувиар буурсан тухай засгийн газрын хамгийн сүүлийн дата мэдээлэлд дурджээ. Энэтхэг, Нипал, Пакистан зэрэг орны оюутнуудад хамгийн их татгалзжээ.


Австралид суралцахаар визний өргөдөл гаргагчдын тоо дээд хэмжээндээ хүрсэн хэвээр байна.

Нийт оюутны визний мэдүүлгийн 80.9 хувьд нь виз олгогдсон байна. Харин 2022-23 онд 86 хувь, 2021-22 онд 91.5 хувь, 2018-19 онд буюу тахлын өмнөх үед нийт виз мэдүүлэгчдийн 89.9 хувь визээ авч байжээ.

Засгийн газар цагаачлалын шинэ бодлогоо танилцуулж, шилжилт хөдөлгөөнийг цар тахлын өмнөх төвшинд хүргэхээр зорьж байгаагаа танилцуулсан.

Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлж байгаагаар цар тахлын дараа хилээ нээснээс хойш хуурамч бичиг баримт, мэдээлэл ашиглан оюутны виз авах оролдлого "мэдэгдэхүйц нэмэгдсэн". Яам залилан мэхэлсэн аливаа өргөдөлд татгалзсан хариуг өгч байгаа гэж мэдэгджээ.


Share

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now