Мөөгөнцөр нь дулаан, чийглэг орчинд ургадаг бөгөөд Австралийн орон сууцнуудад түгээмэл байдаг. Энэ нь эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж, гэр бүлийн төсөвт ч дарамт учруулдаг ажээ.
Энэ жил бороо хур ихтэй, чийгшил өндөр байгаа нь ч мөөгөнцөр үүсэх таатай нөхцлийг бүрдүүлж байна.

Австралид нийт айлын 50 хувь нь ямар нэгэн байдлаар мөөгөнцөртэй байдаг гэж ДЭМБ тооцжээ.
Гэрт мөөгөнцөр үүссэн үед ямар арга хэмжээ авах тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах холбоосоор ороорой.
Share






