АГУУЛГА:
- Matildas гэдэг үг Австралид олон жилийн турш хэрэглэгдэж иржээ. Харин 1995 онд эмэгтэй шигшээ багийг ийнхүү нэрлэжээ.
- Австралийн эмэгтэй хөлбөмбөгийн багийг 1978 онд байгуулсан ч албан ёсоор нэр оноогоогүй байсан юм.
- The Matildas гэх нэрийг SBS-ийн санал асуулгаар сонгосон. Сонголтод Soccertoos гэх мэт нэр ч багтсан байжээ.
Австралийн эмэгтэй хөлбөмбөгийн багийг 1978 онд байгуулсан ч албан ёсоор нэр оноогоогүй байсан юм. Тэднийг эрчүүдээс ялгахын тулд "эмэгтэй хөлбөмбөгчид" гэж нэрлэдэг байж.
1990-ээд оны дунд хүртэл тэд "нэргүй" хэвээр байсан бөгөөд 1995 оны Women's World Cup-д оролцох болоход л нэр өгч, брэндг хийхээр төлөвлөгөө гаргажээ.
Тухайн үед SBS -ийн явуулдаг байсан "On the Ball" нэртэй хөлбөмбөгийн сувгаараа дамжуулан санал асуулга явуулж, сонсогчид 25 центийн төлбөр төлж, шинэ нэр сонгоход оролцжээ.
Нэрний сонголтод “Soccertoos”, “Waratahs”, “Matildas”, “Lorikeets” болон Blue Flyers зэрэг нэрүүд байсан.
On The Ball-ийн хөтлөгчөөр ажиллаж байсан Kyle Patterson энэ тухай SBS-д ингэж ярьжээ.
Matildas ямар утгатай нэр вэ?
Энэ нэр нь AB 'Banjo' Paterson-ы 1895 онд бичсэн шүлгээс гаралтай юм.
Дуунд гарч буй түүхийг олон янзаар тайлбарладаг. Зарим нь улс төрийн агуулгатай гэж байхад Matilda-г хайрын зүйрлэл гэх мэтээр тайлбарлахыг оролддог.