TAX TIME 2023|Татварын тайлан гаргахад таны мэдэх ёстой гурван өөрчлөлт

Copy of FBINSTA QUOTE CUT IMG 2 (Banner (Landscape)).png

2022-2023 оны татварын тайлан мэдүүлэхэд гарсан өөрчлөлтүүдийн тухай татварын нягтлан бодогч Ж.Цэлмэг тайлбарлаж байна.


Ярилцлагын агуулга:
  • 2022-2023 оны татварын тайлан гаргахад орсон өөрчлөлтүүд
  • Тайланд тусгасан хасагдах зардлыг хэрхэн нотлох вэ
  • Гэрээсээ ажилласан бол ямар өөрчлөлт байгаа вэ
  • Ажлын шаардлагаар нэмэлт сургалтад суусан бол хасагдах зардалд тооцох уу
  • Автомашины хэрэглээний хасагдах зардлыг хэрхэн тооцох вэ
  • Бид яагаад татварын тайланг үнэн зөвөөр мэдүүлэх ёстой вэ

Австралид ABN, TFN авсан бүх хүн орлого олсон эсэхээс үл хамааран заавал татварын тайлан гаргах үүрэгтэй. Жил бүрийн 7-р сарын 1-нээс 10-р сарын 31ны хооронд тухайн жилийн татварын тайлангаа мэдүүлэх ёстой.

Уг тайлан гаргахтай холбоотой тодорхой шинэчлэлүүдийг Австралийн Татварын Алба /ATO-наас жил бүр гаргадаг. Энэ жилийн хувьд дараах өөрчлөлтүүдийг хийжээ.

  • Гэрээсээ ажилласан цаг тутамд олгодог 52 центийн татварын хөнгөлөлтийг нэмж, 67 цент болгожээ
  • Автомашины хэрэглээний хасагдах зардал 1км тутамд 72 цент байсныг 78 цент болгож нэмлээ.
  • Ажлын шаардлагаар нэмэлт сургалтад суусан бол төлбөрийг хасагдах зардалд тооцно

Share

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now