SBS Learn English|MiniPod: Piece of cake | Words we use

FINAL_Word We Use  Thumbnail.jpg

Ямар нэг зүйлийг a piece of cake гэж байвал, энэ нь маш амархан — энгийн, хурдан, санаа зовох зүйлгүй гэсэн утгатай.

Англи хэлээ илүү унаган бөгөөд сонирхолтой болгоё гэвэл эдгээр хэлц үгсийг сураарай. Words We Use цувралаар ‘a piece of cake’ зэрэг хэлц үгийн утгыг ойлгоход туслах болно.


A piece of cake — Та өмнө нь энэ үгийг сонсож байсан байх. Бялууны хэрчим гэж орчуулагдана. Амттай, зөөлөн, идэхэд хялбар.

Гэхдээ англи хэлэнд, a piece of cake гэдэг нь хийхэд маш амархан гэсэн утгаар хэрэглэдэг — амархан гялс хийчих зүйлийг ингэж хэлдэг.

“Тэгье ээ, амархан шүү” гэж хариулахад энэ үгээ хэрэглэж болно:

  • Sure. It’s a piece of cake.

Бас өдөр тутмын ажлуудын талаар ярьж байхдаа хэрэглэж болно:

  • Folding laundry? Honestly, piece of cake for me, but my brother finds it more difficult!

Ажил, сургуульд дээрээ ашиглаж болно:

  • That quiz last week? Oh, total piece of cake. I got every question right.

Хэн нэгнийг зоригжуулах эсвэл ямар нэг зүйлийг амархан болохыг нь батлахдаа ашиглаж болно:

  • Go on, try it, you’ll see, it’s a piece of cake!

Хүнд нөхцөлд ямар нэг зүйл тийм ч хэцүү биш шүү гэдгийг харуулахад хэрэглэж болно:

  • Climbing that hill? Piece of cake!

Амар биш боловч бас бүр давж дийлэшгүй хүнд биш гэж тайлбарлахад ашиглаж болно:

  • Solving mysteries? He makes it look like a piece of cake.

Бүх дугаарыг сонсохыг хүсвэл Words We Use цувралыг сонсоорой!

Spotify болон Apple Podcasts-оос сонсох боломжтой.


Credits:

Host: Undraa Jargalsaikhan

Written by: Josipa Kosanovic

Graphic design: Dory Wang

Educational consultant: Professor Lynda Yates

Produced by: Josipa Kosanovic, Undraa Jargalsaikhan


Share

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now