Австралийн уугуул иргэдийн боловсролын зөрүү ба цаашдын чиглэл

Australia Explained - Indigenous Education

Анхны үндэстэн хүмүүсийн удирдсан сургалт илүү оролцоотой болж, үр дүнд хүрч, залуусыг ирээдүйн чухал замналд хөтөлдөг. Credit: courtneyk/Getty Images

Боловсрол бол боломж руу хөтлөх зам. Гэвч Австралийн уугуул сурагчид амжилтад хүрэхэд саад бэрхшээлүүдтэй тулгарсаар байна. Бэрхшээл байгаа ч, эерэг өөрчлөлтүүд ч бас бий. Энэ дугаарт бид уугуул боловсролын шинжээчид болон сурагчдаас юу амжилттай байгааг, соёлын боловсрол яагаад чухал болохыг асууж, уугуул болон Барууны мэдлэг хэрхэн хосолж, илүү боломж авч ирж болох тухай ярилцах болно.


Гол агуулга:
  • Уугуул болон уугуул бус сурагчдын боловсролын зөрүү сүүлийн жилүүдэд багассан ч огт үгүй болоогүй хэвээр байна.
  • Зарим шинжээчид Анхны үндэстэн хүмүүсийн удирдсан сургалт, санаачилгыг дэмжих нь бүх хүүхдийн боловсролд сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.
  • 12-р ангиа төгсөгч охин академик амжилтаа багш нарын туслалцаа болон сургуулиар дамжуулан соёлтойгоо холбогдсон явдалтай холбон тайлбарлажээ.
Европын колончлол эхлэхээс өмнө Анхны үндэстэн хүмүүс газар нутаг, мэдлэг, ард түмэнтэйгээ гүнзгий холбогдсон боловсролын баялаг тогтолцоотой байсан юм. Энэ уламжлал өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр байна.

Гэсэн ч боловсролын үр дүнгийн тэгш бус байдал үргэлжилсээр байна. Уугуул сурагчдын хичээлийн ирц, унших бичих болон тооны чадвар, их дээд сургуульд элсэх нь бага хэвээр байна. Энэ нь ялгаварлан гадуурхалт, тэдний соёлд бүрэн нийцээгүй сургалт, нийгэм-эдийн засгийн сул байдал зэрэг түүхэн болон одоо ч үргэлжилж буй хүчин зүйлүүдтэй холбоотой.

National Aboriginal and Torres Strait Islander Education Corporation (NATSIEC)-ийн гүйцэтгэх захирал, Bardi, Kija хүн Sharon Davis хэлэхдээ,

“Боловсролын ялгааг арилгах талаар ярихдаа уугуул хүүхдүүдийн амсаж ирсэн ялгаварлан гадуурхагдсан түүхийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм” гэв.

“Хууль тогтоомж, бодлогууд анхнаасаа уугуул хүүхдүүдийг сургуульд оруулахгүй байх чиглэлтэй ажиллаж ирсэн” гэж тэр хэлэв.

Тэр National Indigenous Youth Education Coalition-нээс гаргасан саяхны тайлангаас иш татлаа,

“Энэ тайланд 20-р зууны эхээр хэрэгжсэн зарим бодлогыг онцолсон… энэ бодлогоор уугуул бус гэр бүлүүд уугуул хүүхдүүдийг ангиас гаргахыг шаардаж болдог байсан” гэлээ.

Sharon Davis.jpeg
Sharon Davis, CEO of NATSIEC Source: Supplied / Sharon Davis
2008 онд Австралийн Засгийн газар уугуул австраличуудад үзүүлсэн дарамтын төлөө, ялангуяа хүүхдүүдийг гэр бүл, олон нийт, нутгаас нь хүчээр салгасны төлөө албан ёсоор уучлалт гуйсан.

Энэ уучлалын нэг хэсэг болгон уугуул болон уугуул бус австраличуудын амьдралын олон талбар дахь ялгааг арилгах амлалт өгсөн юм. Үүнд боловсрол ч бас багтсан.

Өдгөө “Closing the Gap” үндэсний хэлэлцээрийн гол зорилго бол засгийн газрууд Анхны үндэстэн хүмүүс болон олон нийттэй хэрхэн ажиллах арга барилаа шинэчилж, олон нийтийн удирдлагатай салбарыг бий болгох зэрэг тэгш бус байдлыг арилгах алхмууд хийхэд чиглэж байна.

“Уугуул хүмүүсийн удирдсан байгууллагууд нь олон нийтийн хэрэгцээг хангах хамгийн тогтвортой арга юм.” гэж Davis хэллээ.

“Мөн манай хүмүүс сургалтыг удирдаж байгаа тохиолдолд илүү сайн оролцоо, илүү сайн үр дүн гарч, залууст илүү хүчтэй замнал бий болж байгааг харж байна.”

Соёлын боловсрол нь цаашдын гарц байж чадах уу?

Dr Anthony McKnight бол Awabakal, Gameroi болон Yuin хүн бөгөөд University of Wollongong-ийн Woolyungah Indigenous Centre-д ажилладаг юм.

Тэр уугуул сургалтын аргыг сургалтын хөтөлбөр, бодлого, сургалтад хэрхэн тусгах талаар олон жил багшилж, судалгаа хийжээ.

Dr McKnight уугуул боловсролын хүрээнд “closing the gap” гэсэн ойлголтыг өөрөөр харах шаардлагатай гэж үздэг.

“Надад бол хэрэв та нэг шулуун шугам байлаа гэж төсөөлбөл, уугуул боловсрол, Барууны боловсрол хоёрын яг дунд нь уугуул сурагч байх ёстой,” гэж тэр хэлэв.

Тэрээр “closing the gap” санаачилгууд ихэвчлэн сурагчийг Барууны боловсролын чиглэлд ойртуулахыг зорьдог гэж ярив.

“Гэхдээ энэ нь тэдний өөрийн боловсролын тогтолцооноос холдох асар том зайг үлдээдэг.”

“Уугуул хүүхэд дунд нь зогсож, хоёр мэдлэг хоёр талаасаа нийлж, тэр дундах уулзвар цэг дээр ирэх ёстой гэж би боддог. Манай сурагчид хоёр мэдлэгийн тогтолцоонд аль алинд нь амьдрах чадвартай байх ёстой.”
UOW INDIGENOUS LITERACY DAY
Dr McKnight уугуул сургалтын арга барилыг сургалтын хөтөлбөр, бодлого, хэрэгжилтэд хэрхэн шингээх талаар олон жил багшилж, судалгаа хийжээ. Source: Supplied / MichaelDavidGray
Dr McKnight Барууны боловсрол болон уугуул мэдлэгийн тогтолцоог нэгтгэсэн боловсролын арга барилыг түгээж, хүүхдүүдэд өөрсдийн амьдарч буй газар нутгийг танин мэдэж, хайрлан хамгаалах талаар заах нь чухал гэж үздэг.

“Зөвхөн уугуул хүүхдүүдэд төдийгүй уугуул бус хүүхдүүдэд энэ газрыг арчлах тухай заах гэж хичээж байгаа… Энэ бол бидэнд хэрэгтэй бүхнийг өгч байгаа оршихуй юм. Бид бүгд нэг газар дээр алхаж, нэг ижил ус ууж, нэг агаараар амьсгалж байгаа шүү дээ.”

Боловсролын үр дүнгийн тэгш байдал – Хэрэгжүүлж буй төлөвлөгөө

National Agreement on Closing the Gap-ийн хамгийн сүүлийн мэдээллээр, уугуул болон уугуул бус сурагчдын боловсролын үр дүнгийн ялгаа сүүлийн жилүүдэд багассан ч огт алга болоогүй хэвээр байна.

“Жишээлбэл, дунд сургуулийн уугуул сурагчдын үргэлжлүүлэн суралцах хувь одоогоор 59 хувь байгаа бол уугуул бус сурагчдынх ойролцоогоор 85 хувь байна.”

“Харин бид үр дүнгийн зөрүүг харах үед энэ нь Aboriginal болон Torres Strait Islander сурагчид, залуус, суралцагчдад зааж буй сургалтын арга барил тохирохгүй байгаагийн илрэл юм. Өөр юу ч биш.” гэж David хэлэв.

Retori Lane.png
Retori Lane (Зүүн талд) ээж Jenadel Lane-ын хамт. Source: Supplied / Retori Lane
 Өнгөрсөн жил Gamilaroi угсааны залуу эмэгтэй Retori Lane Dubbo Senior College-ийг амжилттай төгсөж, HSC (Higher School Certificate) -ээ гардан авсан баяраа тэмдэглэжээ.

New South Wales-д хамгийн олон уугуул сурагчид 12-р ангиа төгсөж байгаа нь энэ бөгөөд Retori Lane тэдний нэг байв.

Сургалтын орчинд түүнд маш их дэмжлэг үзүүлсэн нь бүх зүйлийг өөрчилсөн гэж тэр хэллээ.

Сургуулийн ажилтнуудаас эхлээд уугуул багш нар болон National Aboriginal Sports Corporation Australia (NASCA)-ийн ажилтнууд түүнд тусалсан байна. Энэ байгууллага NSW болон NT-д уугуул сурагчдыг соёлтой нь холбож, сургуульд амжилт гаргахад туслах хөтөлбөр хэрэгжүүлдэг ажээ.

“Би үнэхээр их дэмжлэг авсан, ялангуяа сургуулийнхаа ажилтнуудаас,” гэж тэр хэлэв. “Мөн NASCA-ийн ажилтнуудаас. Тэд ирээд, хичээлд хүргэж өгдөг, бүх зүйл дээр тусалдаг байсан. Бас багш нар бол ямар ч зүйл дээр туслахад бэлэн байсан.”

Retori-гийн ээж Jenadel бол Dubbo Senior College-ийн орлогч эрхлэгч бөгөөд гэр бүл дотроо их сургуулийн боловсрол эзэмшсэн анхны хүн нь юм.

Зорилтот дэмжлэг болон соёлын мэдрэмжтэй орчин нь бүх сурагчдад хамгийн сайн үр дүнг хүртэх боломж олгодог гэж тэр үздэг.

“Уугуул хүүхдүүд маань 12-р ангиа төгсөөсэй гэж маш их хичээж ажилладаг. Учир нь энэ бол миний оруулж чадах жижигхэн хувь нэмэр минь. Үүний төлөө л би багш болсон.”

“Сургуулиа төгссөний дараа тэдэнд том үүд хаалга нээгдэж байгаа гэдэгт итгэлтэй байдаг.”

Retori уугуул судалгааны чиглэлээр Урлагийн бакалаврын зэрэгт суралцахаар шийджээ.

“Үе дамжин алдагдсан мэдлэгийг бусад уугуул хүүхдүүдэд заах байр сууринд хүрэхийг хүсэж байна. Тиймээс соёлыг сэргээж, амьдралд нь эргүүлэн авчрах үйл явцын нэг хэсэг болно гэж найдаж байна.”

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service