Хөгжлийн бодлогын чиглэлээр ажилладаг хүний хувьд тэрээр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарынхантай түлхүү уулзалтууд хийж байна.

Түүнийг Австралид ирэхийн өмнөхөн Ховд аймагт байрлах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхлэхээр болжээ. Олон жил гацаанд байсан уг төслийг хэрэгжүүлснээр Монгол улсын хамгийн том сэргээгдэх эрчим хүчний төсөл болж, Баруун бүсийн эрчим хүчний хангамж гадаад улсын нийлүүлэлтийн хараат байдлаас гарах юм байна.
Австралийн Гадаад харилцааны яам Special visits program хэрэгжүүлж, дэлхийн манлайлагчид, тодруулбал улс орнуудын засгийн газрын гишүүн, парламентийн дарга, гишүүдийг Австралид урьж, тэдний сонирхсон салбарын тэргүүнүүдтэй уулзалт зохион байгуулж, туршлага хуваалцдаг.
Монгол улсаас анх удаа Э.Болормаа энэхүү хөтөлбөрийн хүрээнд ирсэн бөгөөд хамгийн залуу төлөөлөгчдийн нэг болжээ.
Австралийн тухай мэдээг байнга авахыг хүсвэл цахим орчинд бидэнтэй хамт байгаарай. SBS Mongolia websie, SBS Mongolia Facebook page-ийг дагаарай.






