Коронавирусийн дэгдэлтийн үеэр хэрхэн хилээ нээж, эдийн засгаа идэвхжүүлэх боломжийг ДЭМБ хайж эхэлжээ.
Цар тахлын улмаас дор бүрнээ хилээ хаасан орнуудын эдийн засаг туйлдаж эхэлсэн тул дэлхийн хөгжингүй орнууд шинэ гарц эрэлхийлсээр байна. Шинэ халдварын тоогоороо дэлхийд тэргүүлэх болсон АНУ-ын хувьд коронвирусийн эсрэг вакцин бүтээх ажилд голчлон анхаарч буй бөгөөд 12-р сард иргэддээ хүргэх боломжтой гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.
Оксфордын Их сургуулийн вакцин бүтээх ажлыг дэмжин ажиллаж буй Их Британийн Засгийн газрын хувьд коронавирусээр халдварлах эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйлсийг бууруулах чиглэлд кампанит аян өрнүүлж эхлээд байна.






