Иргэдээ амны хаалт албадан зүүлгэх шийдвэр гаргасан Австралийн анхны муж нь Викториа болов.
Амны хаалт зүүхийг төдийлэн дэмжихгүй байсан барууны орнууд үр нөлөөг нь ойлгож эхэлсэн байна. Тиймээс зарим орнууд оройтсон ч гэсэн иргэдээ амны хаалт зүүж байхыг албан ёсны шийдвэр болгон хэрэгжүүлж эхэллээ.
Халдварт өвчин судлал, нийтийн эрүүл мэндийн эмнэл зүйгээр мэргэшсэн профессор Тони Блэйклигийн хийсэн судалгаагаар амны хаалтыг хэвшил болгосноор коронавирусийн халдварын тархалтын явцыг 60-80 хувиар сааруулах ач холбогдолтой нь батлагдсан байна.






