2023 оны Австрали дахь Монголчуудын Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүүний бөхчүүдНаадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх зодоглож, Увс аймгийн Тэс сумын харьяат Аймгийн начин Бүргэдийн Ганзориг түрүүлж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн хурц арслан Авирмэдийн Хосбаяр үзүүрлэжээ. Монголын их соёл-Үндэсний бөхийн өвийг тээж яваа бөхчүүдтэйгээ танилцаж, баяр наадмын сэтгэдлийг нь хуваалцлаа.
Published
Updated
By Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS
Skip to podcast episode contentShare this with family and friends
Наадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх зодоглож, Увс аймгийн Тэс сумын харьяат Аймгийн начин Бүргэдийн Ганзориг түрүүлж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн хурц арслан Авирмэдийн Хосбаяр үзүүрлэжээ. Монголын их соёл-Үндэсний бөхийн өвийг тээж яваа бөхчүүдтэйгээ танилцаж, баяр наадмын сэтгэдлийг нь хуваалцлаа.
Энэ жилийн наадамд зодоглосон бөхчүүдийн тал хувь нь цолтой бөхчүүд барилдаж, чансаа өндөр наадам боллоо.
Сидней хотын Монголчуудын баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн Аймгийн начин Б.Ганзориг Австралид ирээд удаагүй ч сар шинийн болон энэ наадмын барилдаанд оролцож, 2 удаа түрүүлжээ. Тэрээр Монгол улсын заан Д.Бумбаярын дүү юм байна.
Харин наадамд үзүүрлэсэн Аймгийн хурц арслан А.Хосбаярын хувьд Австралид дөрвөн жил амьдарсан бөгөөд Сидней хотод болсон барилдаануудад нэг түрүүлж, хоёр удаа үзүүрлэжээ. Түүний аав нь аймгийн заан цолтой бөх юм байна.
Сидней хотод амьдардаг бөхчүүд байнга уулзаж бэлтгэлээ хийж, Монгол бөхийн өв соёлоо тээн хадгалсаар байна.
Queensland мужийн Үндэсний бөхийн барилдаанд Говь- Алтай аймгийн Цээл сумын харьяат Аймгийн заан Х. Ариунбаатар түрүүлж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Аймгийн арслан Б.Сэнгэдорж үзүүрлэжээ.
Баруун Австрали дахь Монголчуудын наадмын хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Сант сумын заан Энхтүвшингийн Өлзий-Сүрэн түрүүлж, Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат сумын заан Төмөрсүхийн Арсланбаатар үзүүрлэжээ.