ГОЛ АГУУЛГА:
- Гэрээ гэдэг нь засгийн газрууд болон Абориген ба Торресийн хоолойн уугуул ард түмний хооронд байгуулсан албан ёсны хэлэлцээр юм.
- Олон анхны үндэстэн хүмүүс гэрээг шударга ёс, харилцан хүндлэл, ирээдүйн илүү сайн харилцаа руу тэмүүлэх нэг алхам гэж үздэг.
- Үндэсний хэмжээний гэрээ нь Австрали даяар Абориген ба Торресийн хоолойн уугуул ард түмний эрхийг хүлээн зөвшөөрөх нэгдсэн, улс орон даяарх хэлэлцээрийг бий болгоно.
Гэрээ гэдэг нь засгийн газрууд болон Абориген ба Торресийн хоолойн уугуул ард түмний хооронд байгуулсан албан ёсны хэлэлцээр юм.
Гэрээ нь тэд хэрхэн хамтран ажиллах, Анхны үндсэнтэн ард түмний эрх, түүхийг хүлээн зөвшөөрөх, мөн ирээдүйн төлөвлөгөөг тодорхойлох талаар зааж өгдөг.
Гэрээг ойлгох нь Австралийн түүхтэй холбогдох хүчирхэг арга юм. Энэ нь зөвхөн хууль, улс төрийн тухай биш — харин хүндлэл, үнэн, мөн энэ улсыг өөрийн гэр гэж нэрлэдэг хүн бүрийн хувьд илүү шударга нийгмийг бүтээх тухай юм.
Aboriginal land rights, native title, болон treaty эдгээрийн ялгаа юу вэ?
Эдгээр нэр томъёог ихэвчлэн хамтад нь ярьдаг ч утга нь өөр юм:
- Land rights: Засгийн газраас баталсан хууль, тодорхой газар нутгийг Абориген ба Торресийн хоолойн уугуул ард түмэнд буцаан олгодог. Ихэнхдээ эдгээрийг орон нутгийн зөвлөлүүд удирддаг.
- Native title: Зарим Анхны Үндэстэн ард түмэн уламжлалт хууль, зан заншлын дагуу газар нутаг болон усны эрхээ хадгалж байгааг хуулиар хүлээн зөвшөөрдөг.
- Treaty: Засгийн газрууд болон Анхны Үндэстэн ард түмэн хооронд байгуулсан албан ёсны хэлэлцээр.
Эдгээр бүх арга барил нийлээд Анхны Үндэстэн ард түмнний хувьд шударга ёс, хүлээн зөвшөөрөлт, өөрсдөө шийдвэр гаргах эрхийг хангахад чиглэдэг.

Protesters march from Parliament House to Flinders Street Station during the Treaty Before Voice Invasion Day Protest on January 26, 2023, in Melbourne, Australia. (Photo by Alexi J. Rosenfeld/Getty Images) Credit: Alexi J. Rosenfeld/Getty Images
Гэрээ гэдэг нь хоёр талын хооронд байгуулсан хууль ёсны хүчинтэй хэлэлцээр юм.
Жишээлбэл, New Zealand улсад засгийн газар болон Maori ард түмэн Treaty of Waitangi-г байгуулсан байдаг. Канад улсад ч мөн адил Анхны Үндэстэн ард түмний олон гэрээ бий.
Харин бусад орноос ялгаатай нь, Австрали улс Британийн колоничлолын үед өөрийн Анхны Үндэстэн ард түмэнтэй үндэсний хэмжээний гэрээ байгуулаагүй.
Британичууд анх уугуул хүмүүсийн нутаг дэвсгэр дээр суурьшихдаа  ‘terra nullius’ буюу “хэн нэгэнд харьяалагддаггүй газар” гэж зарласан.
Тиймээс тэд уугуул үндэстэн ард түмэнтэй хэлэлцээр хийх шаардлагагүй гэж үзсэн.
Гэрээ хэзээ ч байгаагүй учраас газар нутаг, баялаг, шийдвэр гаргах эрх мэдлийг хуваалцах талаар хэзээ ч өргөн хүрээний тохиролцоонд хүрч байгаагүй — үүнийг олон хүн “дуусаагүй асуудал” гэж үздэг.
Олон Анхны Үндэстэн ард түмний хувьд энэ “дуусаагүй асуудал” нь өнөөдөр гэрээний сэдэв яагаад ийм чухал хэвээр байгаагийн шалтгаан юм.
Энд гэрээний хэлэлцээр нь өнгөрсөн түүхийг хүлээн зөвшөөрөх, эрхийг хамгаалах, мөн Анхны Үндэстэн ард түмэнд шийдвэр гаргах үйл явцад бодит дуу хоолойг нь хүргэх талаар яригддаг. Хууль эрх зүйн мэргэжилтэн Доктор Harry Hobbs тайлбарлахдаа:
“Гэрээг Абориген ба Торресийн хоолойн уугуул ард түмний коммунити нэг талд, муж ба холбооны засгийн газрууд нөгөө талд нь хэлэлцэн тохиролцох ёстой. Учир нь Австралийн Үндсэн хууль эрх мэдлийг холбооны парламент ба мужийн парламентын хооронд хуваадаг.”
Абориген ба Торресийн хоолойн уугуул ард түмэн ирээдүйн хамтын амьдралыг баталгаажуулах, хүн бүрийн амжилтыг бэхжүүлэх, мөн өнөөдрийн Австралийн Анхны Үндэстэний соёлыг хүлээн зөвшөөрч, тэмдэглэхийг хүсдэг.
Эцсийн бүлэгтээ Австрали дахь гэрээ гэдэг нь өнгөрсөнд юу болсон талаар шударгаар ярилцах, ирээдүйн шинэ чиглэл тодорхойлохыг хэлж байгаа юм.

(from left to right) Former Queensland Truth-Telling and Healing Inquiry chairperson Joshua Creamer, NSW Treaty Commissioner Naomi Moran and co-chair of the First Peoples' Assembly of Victoria Ngarra Murray. Credit: NITV / The Point
Гэрээ яагаад чухал вэ?
Олон Анхны үндэстэн ард түмэн гэрээг ирээдүйн шударга ёс, хүндлэл, болон илүү сайн харилцаанд хүрэх нэг алхам гэж үздэг.
Виктория мужийн гэрээний үйл явцын удирдагч, Gunditjmara угсааны хүн Reuben Berg хэлэхдээ:
“Гэрээ маш чухал, энэ нь Анхны үндэстэн ард түмэн ба засгийн газрын хоорондын харилцааг дахин тогтоох тухай асуудал юм, мужийн хэмжээнд ч бай, холбооны түвшинд ч бай.”
Гэрээ чухал болох хэд хэдэн шалтгаан:
- Абориген ба Торресийн хоолойн уугуул ард түмнийг Австралийн анхны ард түмэн гэж хүлээн зөвшөөрөх.
- Австралийн түүхийн талаар үнэнг илчлэх боломж олгох.
- Газар, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн хөгжил, соёл зэрэг асуудлаар бодит хамтын ажиллагаа бий болгох.
Wirdi угсааны хуульч Tony McAvoy тайлбарлахдаа:
“Бид өөрсдийн амьдралаа удирдаж, өөрсдөө шийдвэр гаргаж, өөрсдөдөө үйлчилгээ үзүүлж чаддаг болох үед бид хамгийн эрүүл, хүчтэй, сүнслэг болон соёлын хувьд хамгийн сайхан байдаг. Хэрвээ энэ бол гэрээний нэг үр дагавар юм гэдгийг хүлээн зөвшөөрч байвал, энэ нь улс орны бусад хэсэгт ч сайн зүйл байх ёстой.”
Гэрээ юуг хамарч болох вэ?
Гэрээ нь олон хэлбэртэй, олон асуудлыг хамардаг бөгөөд дараах зүйлсийг агуулж болно:
- Анхны үндэстэн ард түмэн өөрсдийн орон нутгийн нийгэмлэгийн талаар шийдвэр гаргах эрх, эзэмшлийн эрхийг хүлээн зөвшөөрөх.
- Газар, ус, нөөц баялгийн ашиглалт, удирдлага, хамгаалалтын талаар тохиролцох.
- Хэл, соёл, газар, уламжлалыг сэргээх, хамгаалах үүрэг амлалтууд.
- Эрүүл мэнд, боловсрол, орон сууц болон бусад хөтөлбөрт санхүүжилт ба дэмжлэг үзүүлэх.
Gunnai, Gunditjmara, Djab Wurring угсааны эмэгтэй, Виктория мужийн сенатор Lidia Thorpe, уг үйл явцад орон нутгийн нийгэмлэгүүд тэргүүлэх ёстой гэж үздэг.
Би овог аймаг, үндэстнүүд орон нутгийн засаг захиргааны түвшинд төлөөлтэй байх хэрэгтэй гэж боддог. Бодит өөрчлөлтийг авчрах газар бол яг тэр орон нутгийн нийгэмлэгүүд юм.Senator Lidia Thorpe

Independent Senator Lidia Thorpe during Question Time in the Senate chamber at Parliament House in Canberra. Source: AAP / MICK TSIKAS/AAPIMAGE
Австралид гэрээний дараагийн алхам юу байх вэ?
Австрали даяар гэрээний явц өөр өөр хурдтайгаар урагшилж байна. Зарим мужид, жишээ нь Виктория ба Куинсланд, өөрийн гэрээг байгуулах алхмуудаа эхлүүлсэн бол, зарим мужид, жишээ нь Шинэ Өмнөд Уэльс, одоогоор гэрээ ямар байх талаар зөвлөлдөж байна. Процесс нь орон нутгийн хэрэгцээнд тулгуурлан өөрөөр явагддаг бөгөөд улс даяар ялгаатай байж болох юм.
Одоогоор Виктория муж улс орны тэргүүлэгч болж байна. 2025 оны есдүгээр сард Виктория мужийн Засгийн газар ба First People’s Assembly of Victoria Австралийн анхны бүрэн хэмжээний мужийн гэрээнд зарчмын тохиролцоонд хүрсэн нь олон жилийн хэлэлцээр, орон нутгийн уулзалтуудын үр дүн юм. Виктория мужийн гэрээний процесс Австралийн бусад хэсэгт жишээ болохуйц үйл явц гэж өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн.
Үндэсний гэрээ болон муж, нутаг дэвсгэрийн гэрээ нь ялгаатай гэдгийг мэдэх нь чухал.
- Үндэсний гэрээ нь Австрали даяар Абориген ба Торресийн хоолойн уугуул ард түмний эрхийг хүлээн зөвшөөрөх нэгдсэн, улс орон даяарх хэлэлцээрийг бий болгоно.
- Муж ба нутаг дэвсгэрийн гэрээг тухайн орон нутгийн хэрэгцээ, тэргүүлэх чиглэлийг тусгаж, орон нутгийн онцлогт тохируулан боловсруулна.
Олон идэвхтнүүд үндэсний болон мужийн түвшний гэрээ хоёуланг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үздэг. Ингэснээр бодит өөрчлөлт авчрах боломжтой болно.
Гэрээ бол зөвхөн анхны үндэстэн ард түмний асуудал биш, харин хүн бүрийн хувьд хүлээн зөвшөөрөл, хүндлэл, шударга ёсны тухай юм. Гэрээтэй байх нь бүх дуу хоолой, туршлагыг үнэлсэн ирээдүйг бүтээхэд туслах болно. 
Гэрээний дараагийн бүлгүүдийг орон нутгийн нийгэмлэгүүд, засгийн газрууд, мөн Австралийн ирээдүйд хувь нэмрээ оруулахыг хүссэн бүх хүн бичсээр байх болно. Гэрээний процессыг ойлгох нь энэ орны түүхтэй илүү гүнзгий холбогдож, шударга ирээдүйг хамтдаа бүтээх арга зам юм.
Энэхүү дугаарт 2025 оны долдугаар сард анх цацагдсан телевизийн нэвтрүүлэг Living Black – The Case for a Treaty-ийн аудио хэсгүүдийг ашигласан болно. Бүх дугаарыг SBS On Demand-аас үзэх боломжтой. 
Stream free On Demand
The Case For A Treaty
episode  •   Living Black • News And Current Affairs • 34m 
episode  •   Living Black • News And Current Affairs • 34m 
READ MORE

Хулгайлагдсан үеийнхэн гэж хэн бэ?
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.













